НИТХ-ын ээлжит бус хуралдаан эхэллээ

НИТХ-ын ээлжит бус III хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд эхэллээ. Хуралдаанд  45 төлөөлөгч оролцох ёстойгоос 31 төлөөлөгч хүрэлцэн ирснээр, хурлын ирц 69 хувьд хүрч хуралдаан үргэлжилэхээр боллоо.

Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар:

  1. НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 1 улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсох
  2. Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж,  санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэх
  3. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулгыг сонсох
  4. НИТХ-ын бүтцийг өөрчлөх, "Хуралдааны дэг"-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх
  5. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцуулж, төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлыг баталж, хэлэлцэхээр тогтлоо.

 НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • амьтан 2018-03-30 06:14:49
    Ямар олон амьтад байнаа
    202.131.227.82
    Мэдэгдсэн Хариулах