Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг дахиад дуулиан тарих уу

Авлигатай тэмцэх газраас шүүх байгууллагын албан тушаалтнуудыг хөрөнгө орлогын мэдүүлгийг ирэх сарын 06-нд зарлахаар болсон байна. Уг нь энэ сарын 15-нд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хөрөнгийн мэдээллийг нийтэд нээлттэй болгосон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн хэмээн хэлсэн. Мөн зарим шүүгчийн дансанд сая ам.доллар, таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна гэсэн мэдээллийг өгсөн.
 
Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгон нийгэмд багагүй дуулиан тарьж, асуудлыг улам ихээр хурцатгасан билээ. Тухайлбал, хоёр хоногийн өмнө АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хуудастаа тавьсан. Гэтэл энэ мэдүүлэг бодож байснаас илүү дуулиан тарьж орхилоо. Тодруулбал, энэ удаагийн ХОМ-ээр төрийн гурван өндөрлөгийн орлого эрс буурсан гэж гарсан бол УИХ-ын зарим гишүүнийх хэдэн арав дахин өссөн тохиолдол ч тааралдав.
 
Түүнчлэн төрийн бусад өндөр албан тушаалтнуудын жилийн орлого, орон сууцны тоо, автомашин зэрэг нь ч олны анхаарлыг ихэд татаж, төрийн түшээд яах аргагүй хөрөнгөлөг бөгөөд хэд хэдэн компани ажиллуулдаг нь энэхүү ХОМ-ээр ил болж, одоог хүртэл нийгэмд дуулиан тарьсан хэвээр байна.
 
Тэгэхээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлсэнчлэн төрийн томчууд нь ийм байхад бусад өндөр албан тушаалтнууд ямар байх нь ойлгомжтой аж. Хар ухаанаар бодсон ч сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нарын жилийн орлого дийлэнх нь 100 сая төгрөгөөс хол давсан байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гарган тавьсан ХОМ-ээс харж болно.
 
Тухайлбал, гэр бүлийн гишүүд нь хамгийн их орлоготой, хамгийн их хадгаламжтай шүүгч бол Б.Цогт юм. Түүний гэр бүл жилд 302.7 сая төгрөгийн орлоготой бөгөөд хадгаламждаа 175.1 сая төгрөг байршуулсан байна. Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал хамгийн их орлоготой шүүгчдийн жагсаалтад Х.Сонинбаяр 140 сая, Д.Тунгалаг 117.4 сая төгрөгөөр удаалжээ. Харин хамгийн их хадгаламжтай шүүгчийн жагсаалтад Б.Бат-Эрдэнэ 111.6 сая, Ц.Амарсайхан 105 сая нар орсон байна.
 
Бас нэгэн хачирхалтай баримт дурдахад, ХОМ-ээс шүүгч нарын жилийн орлого болон хэрэглээнийх нь харьцаа хэтэрхий хол зөрүүтэйг харж болохоор байгаа. Наад захын жишээгээр харуулахад, хамгийн олон машинтай шүүгчээр Д.Ганзориг тодорчээ. Тэрбээр 80.5 сая төгрөгийн өртөг бүхий “Lexus 470”, “Toyota Prius”, “Газ 66”, “Land 80” гэсэн дөрвөн “хөлөгтэй” юм. Харин хамгийн үнэтэй машинтай шүүгч Д.Тунгалаг бөгөөд 185 сая төгрөг бүхий “Peugeot 206”, “Lexus-570” машинтай аж. Жагсаалтын гуравт шүүгч М.Батсуурь 79 сая төгрөгөөр үнэлсэн “Land 200”, “Toyota Harrier” машинаар орж байна.
 
Энэ бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарган тавьсан бодит баримт. Тэгэхээр шүүгч нар яахын аргагүй иргэдийн нийтлэг амьжиргаанаас хол, дээд түвшний амьдралтай гэдэг нь харагдаж байна.
Хамгийн энгийн тоо бодож үзэхэд л, сард гурван сая төгрөгийн цалин авдаг шүүгч нар жилд даатгал, шимтгэлээ хасаад 29.1 сая төгрөг авдаг байж таарна. Гэтэл ХОМ-ээс харахад жилд 140 сая, 117 сая төгрөгийн орлоготой шүүгч нар нэлээд олон байх аж. Түүнчлэн 100 саяас дээш төгрөгөөр үнэлэгддэг “Land 200” хөлөглөж, м2 нь 4,000,000 төгрөг гэгддэг “Ривер Гарден”-д амьдарч байгаа хүмүүс ч бий гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлж байсан.
 
Тэрбээр “Шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэлээд нь “Ривер гарден” хотхонд амьдарч байгаа. Энэ бол нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууц. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч хоол, унаа бусад зүйлд цалингаа зарцуулахгүйгээр 30-40 жил цуглуулж, ийм орон сууц авна. Тэгэхээр шүүгчид түрээсийн орон сууцанд амьдраад байгаа юм уу, худалдан авсан орон сууцанд амьдраад байна уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай” гэсэн. Анх Х.Нямбаатарыг шүүгч нартай холбоотой дуулианыг сөхөхөд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, уучлал гуйхыг шаардаж байсан.
 
Тэгвэл тус зөвлөл гаргаж тавьсан, ХОМ-тэйгээ тулж ажиллахад гэмгүй гэдгийг дээрх жишээнүүд харуулж байна. Ер нь Монголд шүүгч, эсвэл хуулийн томоохон албан тушаалтнууд баян амьдардаг гэх ойлголт бий болсон. Баян амьдрах нь хувь хүний эрх хэдий ч хуулийн нэрээр ажиллаж буй хүмүүс хэрхэн баяжсанаа тайлбарлах ёстой.
 
Дээр нь шүүгч нар лицензийн наймаатай ч нэр хутгалдах магадлалтай боллоо. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ энэ сарын 27-нд мэдэгдсэн. Тэд шүүгч нарыг лицензийн эрхийг хууль бусаар сэргээх, шилжүүлэхэд оролцсон гэж үзээд эдгээр зөвшөөрөл тус бүрийг харгалзах шүүгч нартай нь ил гаргана гэсэн юм.

Хамгийн гол нь, эдний гаргах баримтад 36 компанийн нэр орсон байгаа аж. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар, эдгээр нь нөгөөх алдарт “30 гэр бүл”-д харьяалагдцаг компаниуд байх магадлалтай гэнэ.
 
Тэгвэл АТГ-аас ирэх сарын эхээр гаргаж тавих шүүх байгууллагын албан тушаалтнуудын ХОМ, УИХ-ын гишүүдийн илчлэх баримтууд нийгмийг цочроох томоохон дуулиан тарьж мэдэх нь ээ.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шүүгч  2019-02-27 17:05:01
    Шүүгч гэлтгүй прокуроруудын хөрөнгө болон хадгаламж хэдэн зуун сая, тэр бумаар тоологдож байна. Энэ талаар АТГ-аас мэдээлэл хийсэн бөгөөд энэ их хадгаламжтай
  • Zochin 2018-04-02 07:03:38
    Zamiin _uudiin shuugch nariiig again hansh herertei.
  • Zochin 2018-03-31 09:46:30
    Aimguudiin shuugch nariin hom,-iig gargaj bas tavij haanaas eh uusvertei olson gedgiig shalgah heregtei. Odoo bugd negdej duugartsgaaya.
  • zochin 2018-03-31 07:53:47
    Mongolchyydaa odoo l tsumuuruu ene xeden saixan shydarga zalyysaa demjeed uguurei dee . Shvvgch nariig tomildog erunxiilugch maani neg um bodox bailgvi dee .
  • зочин 2018-03-31 04:00:52
    хөрөнгө орлогын мэдүүлэгт гэр бүлийнх нь гишүүдийн орлого бас ордог гэдгийг Нямбаатар гишүүн мэддэггүй юм байх даа өөрөө хөрөнгө орлогоо яаж мэдүүлдэг юм бол ...
  • иргэн 2018-03-31 03:45:27
    Шүүгч дээдсийн булайг нууж нэг хүртэнэ.Алуурчны хэргийг гэмгүй нэгэнд тохож бас шан хүртэнэ. Авилгад сүсэглэн улайрч авч бас нэг шан ажлаа хийх тун дургүй буг...
  • иргэн 2018-03-30 13:00:28
    Мөрдөн байцаагчид шүүгдээсээ наагуур будилаан тарьж хэргийг хээл хахуулаар шийдвэрлэдэг, тэд нарын хөрөнгө орлогыг хянах хэрэгтэй
  • зочин 2018-03-30 12:37:14
    Цагдаагийн хурандаа, ахлах офицерууд ихэнх нь хувьдаа зоогийн газар, зочид буудалтай тэнд биеэ үнэлэх, мөрийтэй тоглох гэх мэт хууль бус үйлдлүүд тэдний ивээл д...
  • Зочин 2018-03-30 10:51:45
    Шүүгчидийн цалинг буцааж төрийн албан хаагчидтай адилхан болго . Төрийн албан хаагч бол төрийн албан хаагч л байх ёстой
  • ШҮҮГЧ нар авлига авч байгаа цагт хэнд ит 2018-03-30 10:01:32
    517 шүүгчээ шууд халаад шинээр шүүгч нараа сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Өөр зам алга.Монголын хуулийнхан авлигад идэгдсэн байна. Бүх шатандаа
    122.201.24.192
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-30 08:31:26
    Шүүхийг АРД ТҮМЭН Л ШҮҮНЭ ӨӨР ХЭН Ч ШҮҮХГҮЙ. ШҮҮГЧИЙГ ТОМИЛДОГ БИШ СОНГОДОГ БОЛОХ НЬ ХАМГИЙН ЗӨВ.
  • зочин  2018-03-30 07:35:21
    тэтгэвэрт гарчихсан шүүгч нарын мэдүүлгийг худлаа бичээд байх юм
  • Bagi 2018-03-30 06:56:42
    Gundailatai niilj ene shuuhiih n olon miangan hund ih hohirol uchruulsan da
  • зочин 2018-03-30 05:57:00
    ийм цалин авах хүн байна тэгээд ийм болоогүй л байна шүү дээ одоо энэ улсыг хэн шүүх бэ
  • зочин 2018-03-30 05:25:07
    Арай дэндэнэээээ
  • ккк 2018-03-30 04:50:38
    Тэгээд энэ шүүхийнхнийг хэн шүүх юм бэ???
  • Зочин 2018-03-30 04:45:18
    Энд дурдагдсан Дээд шүүхийн шүүгчид болох Сонинбаяр, Амарсайхан нар олон өвгөд, хөгшид, эмэгтэйчүүдийн өмч хөрөнгө, орон байрыг луйварчидтай нийлж дээрэмддэг..
  • Зочин 2018-03-30 03:15:13
    Шүүх ч завхарсан байгууллага шүү...Одоо тэгээд яаж засаж авах юм бол доо. Баттулга нэг юм бодож байгаа байлгүй дээ.
  • иргэн 2018-03-30 03:13:32
    яанаа даралтныхаа эмийг сайн ууцгаагаарай таминь хүрэлсүхийн засгийн газар энэ янзаараа ажиллаад байвал болно шүү энэ хууль шүүх яг л ШЕФ кино л гэсэн үг