Исландын галт уул дэлбэрч болзошгүй байна
Исландын хамгийн том галт уулын нэг Бардарбунга дэлбэрэх аюултай байгаа тул ойр хавийн бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Далайн төвшнөөс дээш барагцаагаар 2000 гаруй метрийн өндөрт орших энэ галт уул нь өндрөөрөө улсдаа хоёрдугаарт ордог бөгөөд дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхитэй бүсэд тооцогддог юм байна.
 
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн дөрвөнөдрийн хугацаанд бага баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар дэлбэрэх магадлал нь нэмэгдсэн тул эрх баригчид урьдчилан сэргийлэх үүднээс ард иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн бөмбөрцөгийн хойд этгээдэд байрлах тус улсын хамгийн том галт уул Бардарбунга дэлбэрвэл агаарын нислэгийн зам тэр дундаа атлантын далай болон Скандиновын дээгүүр дайран өнгөрөх агаарын замд аюул тулгарч болзошгүй ноцтой байдал үүсэх юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.