Монгол, Маврикийн шигшээ хоёр дахь тоглолтдоо тэнцлээ

Монгол, Маврикийн хөлбөмбөгийн багууд өчигдөр 18:00 цагт албан бус тоглолт хийж, тэнцээ байгууллаа.

Тоглолтын 11 дэх минутад Б.Балжиннямын дамжуулалтаар О.Мөнх-Оргил мөргөж гоол оруулан, манай шигшээ тэргүүлж эхэлсэн. Өнгөрсөн тоглолтод гараанд гарсан 10 тоглогч өнөөдрийн тоглолтын эхнээс тоглоогүй юм. Хоёр тоглолтод гараанаас оролцсон ганц тоглогч болох О.Мөнх-Оргилын оруулсан гоолоор, манай шигшээ эхний үед 1:0-ээр тэргүүлэв.

Сүүлийн хагаст хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоонуудыг өрнүүлж байсанбөгөөд Маврикийн шигшээгийн ахлагч Лангуэ 54 дэх минутад торгуулийн талбайн гаднаас гоол оруулсан юм. Түүний гоол шийдвэрлэх үед орсон ганц гоол байж, багууд үндсэн цагт 1:1-ээр тэнцлээ.

Хэдийгээр хожил авч чадаагүй ч дэлхийн чансаагаар 30 гаруй байрын урд бичигддэг Маврикийн багтай хоёр тоглосон нь манай залууст том туршлага боллоо. Дараагийн удаа оролцох тэмцээнд энэхүү хоёр тоглолтоос олж авсан туршлага үр өгөөжөө өгнө гэдэг нь эргэлзээгүй юм.




Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.