Хөвсгөл аймгийн Засаг даргыг хууль зөрчиж томилсон эсэхийг хэлэлцэнэ
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.
 
Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хийхээр товлоод байна.
 
Өмнө нь энэ маргааныг хянан хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг  маргагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу  хойшлуулсан билээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
 
                    
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.