ХОМ: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 19 тэрбум 653 сая төгрөгийн хадгаламжтай

Авлигатай тэмцэх газраас өчигдөр төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээгээр олон нийтэд дэлгэдэг. Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийт 236 албан тушаалтны өнгөрсөн оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг байршуулсан байна.
 

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН ОРЛОГО БУУРЧЭЭ



Ерөнхийлөгч Х.Баттулгын орлого 2016 оны ХОМ-т 130 сая төгрөг байсан бол энэ удаад 110 сая төгрөгөөр буурч, өөрийн орлогоо 19 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн түүний гэр бүлийн орлого нь 31.2 саяас 24 сая төгрөг болж буурчээ. Ерөнхийлөгчийн хөрөнгөд буюу орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны тоо, ногдол хувь зэрэгт өөрчлөлт ороогүй. Өр, авлагагүй бөгөөд хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл гурван сая гаруй төгрөг хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболдын орлого 27 сая төгрөгөөр өссөн ч гэр бүлийн орлогын нийт дүн 50 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр жилийн өмнөх ХОМ-тээ хоёр орон сууцтай гэсэн бол энэ удаад орон сууцных тоо нэгээр нэмэгдсэн. 900 сая төгрөгөөр үнэлэгдэх адуун сүрэг нь хэвээрээ байгаа. 597 сая 44 мянган төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөний үлдэгдэлтэй. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа, ногдол хувьд нь өөрчлөлт ороогүй гэсэн байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн жилийн орлого 15 сая төгрөгөөр нэмэгдэж, 134 сая болсон бол гэр бүлийн орлого 2.7 сая төгрөг хэвээрээ байна. Засгийн газрын тэргүүн адуу малгүй бөгөөд “Harley Davidson”, Lexus-570”, “Mercedes Benz” зэрэг нийт 284 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нэг тэрбум 756 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөний данстай.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВЫН ОРЛОГО ОГЦОМ БУУРЧЭЭ




УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 2016 онд нэг тэрбум 394 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан. Харин өнгөрсөн жил орлого нь 39 сая төгрөг болтлоо огцом буурчээ. Тэрбээр 217 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, “Монполимет” ХХК-иас 12 тэрбум төгрөгийн авлага, Худалдаа хөгжлийн банкинд 7.8 сая төгрөгийн зээлтэй. Ц.Гарамжав гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 40 сая төгрөгийн хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй гэжээ.

 

Д.ГАНТУЛГА ХОЁР МАШИНТАЙ Ч ХУВЬДАА ОРОН СУУЦГҮЙ





УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өмнөх ХОМ-тээ нэг тээврийн хэрэгсэл буюу “Lexus-470” машинтай гэж байсан. Тэрбээр энэ удаад “Toyota Will”, “Mercedes Benz-S305 ” гэсэн хоёр автомашин мэдүүлжээ. Гишүүн 2016 онд нэг хурдан удмын адуутай байсан бол өнгөрсөн жил долоо болж үржсэн байна. Мөн түүний өрхийн орлого 2016 онд 106 орчим сая төгрөг байсан бол өнгөрсөн жил 73 сая болж буурсан. 40 орчим сая төгрөгийн зээлтэй Д.Гантулга гишүүн таван сая 654 мянган төгрөгийн данстай.
 

10 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ ГИШҮҮН




УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы жилийн орлого 10 тэрбум бөгөөд нийт зургаан тэрбумын үнэтэй гурван орон сууц, 50 саяын үнэ бүхий

“Mercedes Benz G 55 AMG” машинтай. Тэрбээр өр авлага, үнэт эдлэл, газаргүй ч гурван тэрбум 478 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн 44 сая төгрөгтэй дүйцэхүйц хурдан удмын хоёр адуутай.



Г.МӨНХЦЭЦЭГ ГИШҮҮНИЙ ОРЛОГО 2.5 ДАХИН НЭМЭГДЖЭЭ




2016    онд 41 сая төгрөг олсон бол өнгөрсөн жил 118 сая төгрөг олсон гэж мэдүүлжээ. 2015 онд 7.8 сая байсан гэр бүлийнх нь орлого өнгөрсөн онд 102 сая төгрөг болсон байна. Эрхэм гишүүн өмнө нь малгүй байсан бол энэ удаагийн ХОМ-тээ гурван сая төгрөгөөр үнэлсэн хоньтой болжээ. Мөн шинээр 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсноо мэдүүлсэн юм.
 

МОРЬ “ХӨЛӨГЛӨДӨГ” С.ЖАВХЛАН ГИШҮҮН “LAND-200” АВЧЭЭ




Ихэнхдээ морь хөлөглөдөг, УИХ-д бие дааж нэр дэвшээд сонгогдсон С.Жавхлан гишүүн гурван автомашин, нэг орон сууцтай. Тэрбээр өнгөрсөн онд “Land cruiser 200” маркийн автомашин авсан юм байна. Гишүүний хонин сүрэг 50 тоо толгойгоор нэмэгдсэн бөгөөд жилийн орлого, хадгаламж нь хэвэндээ байна.
 

З.ЭНХБОЛДЫН ОРЛОГО ЗУРГАА ДАХИН НЭМЭГДЭВ




Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын орлого 2016 онд 21 сая байсан бол өнгөрсөн жил бараг зургаа дахин нэмэгдэж, 121 сая болжээ. Бусад хөрөнгөд нь төдийлөн өөрчлөлт ороогүй бөгөөд нэг орон сууц нь хасагдаж, 12 саяын хадгаламжаа 34 сая болгон нэмсэн байна.
 

МАЛ АЖ АХУЙНХ НЬ ҮНЭЛГЭЭ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ





УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2016 онд 402 саяар үнэлэгдэх 478 толгой малтай байсан бол 2017 онд 1.2 тэрбумаар үнэлэгдэх 600 толгой малтай болжээ. Түүний орлого 446 саяас 19 дахин буурч 24 сая болсон бол гэр бүлийн гишүүдийн орлого 185-аас 357 сая болжээ.
 

ЭКС ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГО БУУРСАН




УИХ-ын гишүүн, экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын жилийн орлого 194-өөс 169 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийн орлого нь хоёр дахин өсөж 375 сая болжээ. Тэрбээр гурван орон сууцныхаа нэгийг, мөн тооны тээврийн хэрэгслийнхээ хоёрыг нь цөөлсөн бол хадгаламж бэлэн мөнгө нь 74 саяас 114 болж нэмэгджээ. Гэхдээ 46 сая болсон гэр бүлийн гишүүдийн орлого нь 46 саяас 189 сая болтлоо нэмэгдсэн байна.
 

А.СҮХБАТ ГИШҮҮНИЙ ӨР, АВЛАГА ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ




УИХ-ын гишүүн А.Сүхбатын орлого жилийн дотор тав дахин буурч 283 саяас 57 сая болжээ. Тэрбээр 2016 онд л Г.Бат-Очир, Д.Бат-Өлзий нараас 548 саяыг авлагатай, Хаан банкинд 143 саяын зээлтэй байсан. ХОМ-ээс нь харахад өр авлага, үнэт эдлэлд нь огт өөрчлөлт ороогүй байна. Гэхдээ гишүүн 52 саяын хадгаламжаа 106 сая болгож өсгөжээ.
 

ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ХАДГАЛАМЖТАЙ ГИШҮҮН




УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг энэ парламентын хамгийн баян гишүүн гэж хэлж болно. Тэрбээр 18 тэрбум байсан хадгаламжаа өнгөрсөн онд 19 тэрбум 653 сая төгрөг болгож арвижуулсан байна.

Өглөөний сонин
Б.Билгүүн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УИХ 2018-11-01 09:29:50
    Бизнес хийж байсан хийдэг УИХ-н гишүүдтэй юу ярих юм Төрд ажиллаж байсан нөхөд мөнгөжиж байна. Нэг нь мөнгөө хамгаалах гээд нөгөө нь мөнгө олох гээд УИХ-д байна...
    49.0.184.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-02 08:12:40
    яахаараа төрийн толгойд гарсан улс хагарталаа баяждаг юм бэ насаараа хөдөлмөрлөж байгаа улс чадахгүй байхад энэ мөнгө хахуул татварын мөнгө хууль бус хөрөнгө ю...
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Тайж 2018-04-01 06:36:03
    Уул шугмандаа бол Төрийн томчууд хөрөнгөө аривжуулах биш Улс орныхоо хөгжлийн төлөө амрах завгүй зүтгэнэ гэж л дээшээ авирсан хүмүүс юмсан...
    103.57.93.194
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2018-03-31 02:39:40
    УИХ гэдэг нэр утгаа алдсан байна
    103.57.92.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-03-30 01:28:33
    энэ зүгээр л өөрсдийнхөнө мэдүүлсэн үг яг шалгаад үзвэл өшөө их юм байгаа яг үнэнээр нь мэдүүлж харагдаач худлаа байхгүй юу
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-03-29 15:10:31
    Hunii halaasruu ungiigeed yu hiihiig ni zaacihgaad bna u zarim nuhduud. Urdhaa hichee. Huntey baritsaad bh hereggui.
    139.5.216.21
    Мэдэгдсэн Хариулах
  • аагий 2018-03-29 14:58:05
    Ж,Ганбаатар ч чихэр печень зараад ямар ч их мөнгөтэй болсон юм бэ дээ. Энэ мөнгөнөөсөө цэцэрлэг сургууль барихад хандив өгдөггүй юм бхдаа. Буян хиймээр дээ.
    66.181.160.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ро 2018-03-29 14:29:04
    энэ их мөнгөө идээд гэртээ хэвтэж байхгүй төр түмэнд гай удаад зай бөглөөд сууж байдаг яасан хүмүүс вэ зайлаач дээ
    103.229.123.198
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2018-03-29 12:45:23
    dansandaa ix xemjeenii möngötei baij öör bankind zeeltei gej yu xytsaad bgaa yum be.Dansnaas ni shyyd zeelee awaach ee GARAMJAW GANTYLGA
    79.226.84.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Рбхб 2018-03-29 11:52:27
    Энэ бүгдээ аваад үхэх юм гэсэн
    103.57.94.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-29 08:49:30
    Баярцогт бараг бүх гишүүдийн орлоготой нийлэх байхдаа
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-29 08:39:47
    ГАНБААТАР гишүүн НИХТөлөөлөгч байхдаа албан тушаалаа ашиглан олон тооны газар авч барилга барьж хөрөнгөжсөн хүн чихэр печень зараад 20 тэрбумыг хураахгүй
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
    • а 2018-03-29 14:22:48
      хуц
      103.229.123.198
      Мэдэгдсэн Хариулах
  • бат 2018-03-29 07:37:45
    ард түмэн нь ядуу эд нар нь баян яамаарч юм бэ дээ
    43.242.243.64
    Мэдэгдсэн Хариулах
    • fuck 2018-03-29 08:18:08
      zenitin pulimiotoor shurshihgui yu uur yaadgin
      202.131.225.197
      Мэдэгдсэн Хариулах
  • бат 2018-03-29 07:33:10
    сулжээ дэлгүүрүүд хүмүүсийн хл гаалиар махаа идэж оруулж ирсэн бараан дээр 30 % нэмдэг .өөрсдөө 5аас10% чүү олдог. иймд баяжхаас яахав
    43.242.243.64
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-29 06:09:15
    Зарим нь тэрбумтан, зарим нь ганц сая төгрөгтэй. сонин л байна шүү.
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-29 04:55:46
    Ганбаатар бизнес хийж байж гишүүн болсон.Огт юу ч хийгээгүй нөхдүүд жнь:Хүрэлсүх хаанаас 1,7 тэрмбумтай болсон бэ.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-03-29 04:51:34
    19 terbum. Haanaas yaj olson be aimaar ba shde
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
  • ганбаатар 2018-03-29 04:51:16
    19 тэрбмуын хадгаламжийн хүү бараг 2 тэрбум, ажил хийж амьдрах утгагүй болжээ
    202.21.100.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-29 04:29:38
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ээ хөөрхий 2018-03-29 04:11:07
    ээ хөөрхий тамын үүдээр багтах болтугай
    122.201.21.93
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-29 03:53:25
    Ганбаатар гишүүн дөнгөж 8 сая доллартай юм уу ? С.Баярцогтоос ядуу юм байна ш дэ.
    202.179.26.161
    Мэдэгдсэн Хариулах