Цагдаагийн нэр барьж дээрэм хийсэн этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж, хуурамч үнэмлэх ашиглан бусдыг удаа дараа зодож, дээрэмдсэн этгээдийг ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид илрүүлэн, энэ сарын 26-ны өдөр дайчлан баривчилжээ.

Уг хэргийг тодорхой оршин суух хаяггүй, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шүүхээс дөрвөн удаагийн ял шийтгэгдэж байсан 41 настай, эрэгтэй Г гэгч үйлдэж байжээ. Уг этгээд нь шалгалт хийх нэрээр эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг хулгайлж, дээрэмддэг байсныг шалгалтын явцад илрүүлсэн байна.

Г нь 2017 оны долоодугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагдсан аж.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Мөн тус хэлтсийнхэн эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч нь цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг ашиглаж өөрийн найз О-той бүлэглэн бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг үйлдсэнийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад Б нь цагдаагийн алба хаагчийн үнэмлэхийг хууль бусаар олж авснаа мэдүүлжээ. Эл хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Иймээс шөнө оройн цагаар цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж эсвэл албаны үнэмлэх үзүүлсэн сэжигтэй этгээд танийг торгуулийн хуудасгүйгээр торгох, хууль бус зүйл шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-01 02:50:34
    Дууриаж байна гэдэг чинь цагдаа нарын байгаа байдлыг л илэрхийлээд байгаа хэрэг. Ер нь бүгд л цагдаа нарын нийтлэг аашийг мэддэг. Хүнтэй хүн ёсоор ханддаг байх...
  • irgen 2018-03-29 05:53:37
    mashin achigch kompanuud ikh deerelhuu es surthuungui ajillah um. Mashinii buren buten baidliig hangaj hunii ed hurungiig yamar une zeneer avdagiig bas oilgooso...
  • Зочин 2018-03-29 05:41:13
    Цагдаа нар арай бишээ,Ингээд дээрэмчин хулгайч хүртэл ашиглаж байна шүү дээ өөртөө дүгнэлт хийхээр юм.
  • Бат 2018-03-29 04:33:44
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • иргэн 2018-03-29 03:33:13
    цагдаа нь цагдаа шиг байж чаддаггуй дээрэмчдээсээ ялгагдахгуй болохоор ийм зуйл бий болж байгаа юм биш уу