ОУВС манай улстай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө гурав дахь үнэлгээг баталжээ
Олон улсын валютын сан,  Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийж байх юм.

Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард Жефф Готлеб ахлагчтай ОУВС-гийн ажлын хэсэг Улаанбаатарт ирж гурав дахь шатны үнэлгээг хийсэн. Улмаар тухайн үнэлгээгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулан батлуулжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр/03.28/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр "Дөнгөж сая ОУВС-ын захирлуудын зөвлөл манай улстай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн 3 дахь үнэлгээг баталлаа. Ийнхүү Засгийн газрын үйл ажиллагааг, бодлогыг нь, гарсан үр дүнг нь ОУВС дэмжлээ. Сүүлийн 3 сарын дотор 1, 2, 3 гээд бүх үнэлгээг батлууллаа. Бодлогын алдааг засаж, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлж, зөв бодлогыг дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Эдийн засагт үүр цайж байна" хэмээн бичжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-03-29 04:28:52
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах