“Дахин тэвчихгүй” жагсаалын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
"Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн Монгол-Японы соёлын төвд болно.

10:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ХНХЯ-нд уулзалт хэлэлцүүлэг болно. Төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэлийн хүрээнд мэдээлэл солилцож ярилцлана.

10:30 цагт: Өнөөдөр орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны /Хонхор/ иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага, сургуулийг зохион байгуулна.

11:00 цагт: Диснейн стандартаар бүтсэн үндэсний контент "Чингис Хаан" бүрэн хэмжээний монгол анимэйшний хэвлэлийн бага хурал Чингис Зочид Буудлын 5 давхарт болно.

11:00 цагт:  Нийтийн сонсголын тухай хуулийг үндэслэн орон нутагтаа анх удаа сонсгол зохион байгуулсан Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Завхан, Дорнод аймаг, Багануур дүүргийн ТББ, мэргэжлийн холбоод, нутгийн удирдлагын байгууллагуудын төлөөлөгчид туршлага солилцох, тулгарсан сорилт бэрхшээл, ололт амжилтаа хуваалцан, санал солилцох уулзалт хийнэ. Мөн Нийтийн сонсгол зохион байгуулсан төлөөлөгчид Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд мэдээлэл өгнө.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Барилгын арматурын эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд БЗД-ийн АН-ын дотоод сонгуулийн үр дүнг танилцуулж намын удирдлагуудад шаардлага хүргүүлэх талаар БЗД-ийн АН-ын Эрүүл ардчилал хөдөлгөөн, БЗД-ийн АН-ын Шинэчлэлийн хороо, БЗД-ийн АН-ын Ардчиллын анхдагчдын салбар зөвлөл, АТОЗ-ийн салбар зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ.

15:00 цагт: Live conference center-т 2018.03.31-нд болох "ДАХИН ТЭВЧИХГҮЙ" тайван жагсаалын зохион байгуулагчид уг жагсаалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

16:00 цагт: Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.