Элчин сайд  Ё.Отгонбаяр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампд уламжлахын зэрэгцээ Монгол, Америкийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн  төлөө цаашид идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон, энэ хугацаанд хоёр улсын хооронд ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хүндэтгэх стратегийн нийтлэг эрх ашиг, сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг цохон тэмдэглэв. Элчин сайд АНУ-ын Засгийн газраас манай улсад өгч буй буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэг, нэн ялангуяа Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээний ач холбогдлыг тэмдэглээд, талууд хоёр дахь компакт гэрээнд ирэх 7 дугаар сард гарын үсэг зурахаар зорин ажиллаж байгааг мэдээлэв. Түүнчлэн Монгол Улс нь олон улс, бүс нутгийн тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж, энэ чиглэлд хүч чармайлтаа нэгтгэн АНУ-тай тууштай хамтарч ажиллахын төлөө байгааг онцлон дурдав.

Ерөнхийлөгч Д.Трамп Элчин сайд Ё.Отгонбаярын үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэхийн ялдамд Монгол Улс, АНУ-ын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдтай хамтарч ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлэв. Тэрбээр нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэсэн зарчимд тулгуурласан энэхүү бат бөх харилцааг цаашид бэхжүүлэх, мөн ардчилал, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг бүс нутаг, дэлхийн хэмжээнд цогцлоох чиглэлд хамтарч ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зэрэг аюул занал нүүрлэж буй энэ үед манай хоёр улс хамтдаа байгааг онцлоод, тус улс цөмийн зэвсгээс бүрэн татгалзах хүртэл дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлж буй шахалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Хоёр улс нь ард иргэдийнхээ хөгжил дэвшлийн төлөө нээлттэй, чөлөөтэй Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтарч ажиллах нийтлэг ашиг сонирхолтойг дурдаж, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар удахгүй байгуулах Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болохыг Ерөнхийлөгч Д.Трамп онцлов.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүний нэр хүнд ийм үнэгүй гэж үү 2018-03-30 04:42:19
    Энэ хүн бол мэргэжлийн дипломатч. Хөөрхийг хуулийнхан дарамталж нэр хүндэд нь халдсан, яагаад өөрсдөө эргээд уучлал гуйж болдоггүй юм бэ, ингээд л хаячдаг юмуу
  • Зочин 2018-03-29 05:34:00
    Энэ нөхөр чинь гэртээ бэлэн их хэмжээний мөнгө нуугаад баригдсан хүн мөн байна даа. шоронд орох хүн яагаад элчин сайд болцон арай арай ,байдаг байнаа
  •  2018-03-29 04:12:32
    мүүн баагий дураараа мүүндэж өгөх нь дээ.
  • , 2018-03-29 02:38:16
    Ашгүй дээ, АНУ-д элчин сайдаа томилохгүй гацааж хөгөө чирж мөн ч олон сар шараа болсон доо, манай энэ хэдэн дуракууд!!!!!!
  • иргэн 2018-03-29 01:50:10
    трамптай хамгийн туруунд гар барьсан монгол хун энэ нехер байх шуу женко зи хоер америкуудаас ухтлээ айждээ томилохгуй байх чинь яасан юм одоо япон улдлээ