64 жилийн өмнөх Улаанбаатар-Бээжин чиглэлийн дугуйн аяллыг сэргээнэ
Одоогоос 64 жилийн өмнө Монголын 13 дугуйчин Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар гэсэн чиглэлд нийт 3000 км замыг унадаг дугуйгаар туулж байв. Энэ бэрх аяллыг Монголын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны даргын орлогч Ц.Дамбий ахлан 12 нөхдийн хамт явж байжээ. Аяллын бүрэлдэхүүнд С.Лувсанхүндэв, Ц.Даржаа, Н.Тарваа, С.Чойвон, А.Гунгаа, А.Гэсээжалбуу, Ц.Бат-Очир, Д.Лувсан, Ш.Буд, Ё.Чагнаа, Д.Намсрайжав, Н.Ренчин нар байсан.



Монголын дугуйчдын 1964 оны нэгдүгээр сарын 15-нд Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн гараа Бээжин хотын төв талбайд хүрэхэд урд хөршийн олон удирдагчид манай дугуйчдыг гүн хүндэтгэлтэйгээр угтан авсан дурсамжийг 12 дугуйчны ар гэрийнхэн хуучлан ярив.

Монголын 13 дугуйчнаас өдгөө 90 насыг зооглож буй Ц.Даржаа гуай л амьд сэрүүн, ач гучаа тойруулан сууна. Тэр үед Монгол, Хятадын харилцаа тийм ч дулаан байгаагүй бөгөөд хил дамнасан дугуйн аяллын дараагаас урд хөршийн буцалтгүй тусламжаар манайд Спортын төв ордныг барьж байгуулсан аж.

Тэгвэл хагас зууны тэртээ Монголын спортын салбарт үнэлж баршгүй том гавьяа байгуулсан тэрхүү дугуйн аяллыг сэргээж энэ жил зохион байгуулах болсон талаар БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц 12 дугуйчны ар гэрийнхэнд дуулгалаа. Улаанбаатар-Бээжин чиглэлийн дугуйн аяллыг БНХАУ-ын “Grand China” компани ивээн тэтгэхээ амласан байна.

Энэ үеэр 13 дугуйчны аяллын талаарх баримтат киног ар гэрийнхэнд нь дэлгэн харуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.