НИТХ-аар 100 айлыг үе шаттай нүүлгэх асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит бус III хуралдааныг 2018 оны 03 сарын 30-ны өдрийн  10.00 цагаас хуралдуулах НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарчээ.

Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэр дэх /100 айл орчим/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулга хэлэлцүүлэг олон НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх, Хурлын дэгт өөрчлөлт оруулах тухай  гэх зэрэг чухал  асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.

НИТХ-ын хуралдаанаар Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг 100 айл орчимын ид задгай барилгын материалын худалдааг цэгцлэх, Нийслэл хотод ажлын байрыг бий болгож, хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх Улаанбаатар чөлөөт бүс байгуулах зэрэг иргэдийн хүсэн хүлээсэн, нийгэм эдийн засгийн  томоохон ач холбогдолтой асуудлыг хэлэлцэх учраас Нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид энэ удаагийн хуралд идэвхи санаачлагатай оролцохоо илэрхийлсэн байна.

НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-03-29 10:03:17
    Үе шаттай 2020 он хүртэл хэлэлцэхгүй бол болохгүйшдээ найзуудаа. Шууд хийчихвэл монголын төр, захиргаа биш болчиношд.Та нар зовлон ойлгохгүй хэцүү юмаа.
  • zochin 2018-03-29 02:15:16
    YUN UE SHATTAY WE ? IIM L ULBEGER SHIIDWERGUY TUR SHUU DEE
  •  2018-03-28 15:50:20
    хятадуудыг нь хятад улс руу буцаа.
  • zocin 2018-03-28 13:59:38
    ali hediin nuulgeh baisan um,hurdan nuulge,ter hawid zam czolootei bolno
  • иргэн 2018-03-28 13:01:31
    уе шатсаад байх юу байна шууд л нуулгэ хар масс нинжа ченжуудээс айсаар энэ тер тер шиг байж чадахгуй нь ихээхэн давраад байвал хятадад дагаар орвол зохилтой
  • Захиргаа 2018-03-28 11:06:50
    Хятадын төр захиргаа нь томоохон хот байгуулалтын асуудлыг шйидэхийн тулд навтгар шавар байшин, хашаа хорооллыг шууд л хусаад хаячихдаг юм билээ! Харин дараа нь...