“Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” салбар хуралдаан болж байна

"Монголын эдийн засгийн чуулган 2018"-ны нэгдүгээр үе шат болох Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулган Засгийн газраас батлагдсан "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" дор зангилагдаж байгаа бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Эдийн засгийн чуулганы салбар хуралдааны нэг болох "Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур" хэлэлцүүлэг Төрийн ордны "Сүхбаатар" танхимд болж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбар хуралдааныг нээж, хэлсэн үгэндээ, “Бид энэхүү салбар хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, төлөв байдал, боломж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарц, арга замыг эрэлхийлэх болно.

Манай салбарын бодлого маш тодорхой. Бид уламжлалт мал аж ахуйг зонхилон, тодорхой тогтоосон бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлнэ. Тариалангийн бүсэд болон хот, сууринг түшиглэн эрчимсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барьж байна” гэдгээ онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Хөдөө аж ахуйн салбар, хөгжлийн тэргүүлэх чиглэл” сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэгт хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна.

Сайд Б.Батзориг илтгэлийнхээ эхэнд, “Засгийн газраас баталсан "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-д ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болно, аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал”-ыг эхлүүлнэ гэсэн зорилтууд тусгагдсан болохыг дурдаад, эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд ХХААХҮЯ эрчимтэй ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр илтгэлдээ, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэл, өнөөгийн байдал, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тэргүүн ээлжинд хэрэгжүүлж байгаа төслүүдээ танилцуулж, цаашид энэ салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.