Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа

Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг АТГ батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын  тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.    

Иймд дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • .. 2018-03-28 09:19:40
    Сайн мэддэг зарим нөхдийн мэдээг харсан чинь сайхан худлаа шаасан байнаа!!