Дугаар хязгаарлах асуудлаар иргэдээс санал авч эхэллээ

Замын түгжрэл нийслэлчүүдийн хувьд шүдний өвчин л гэсэн үг. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн захиргаа болон Замын цагдаагийн алба хамтран тодорхой өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хийх болсон нь замын хөдөлгөөнийг түр ч атугай нимгэлж, иргэдийн бухимдлыг багасгаж байгаа нь үнэн. 
Энэ хавар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үеэр замын түгжрэлийг бууруулахын тулд Нийслэл болон Замын цагдаагийн алба хамтран дугаарын хязгаарлалт хийх гэж байгаа юм. Дугаарын хязгаарлалтыг өөрчлөх талаар мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны дагуу тус газрууд иргэдээс хоёр хувилбараар санал авах гэж байна. Нийслэлчүүдийн дунд өрнүүлэх энэхүү санал асуулгыг өнөөдрөөс эхлэн НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудсуудаар дамжуулан авна.

Энэ зун Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын гүүрэн гарц, Яармагийн гүүр, Налайх чиглэлийн 20.9км авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаас гадна 60-72 жилийн насжилттай Дөчин мянгатын цэвэр усны шугамыг  Австралийн шинэ технологиар доторлох ажлууд хийгдэх учраас ойролцоох автозамыг хэсэгчлэн хаах аж. 

Нэг үеийг бодвол нийслэлчүүдийн Улаанбаатарын түгжрэл болон бусад асуудлыг шийдэх асуудалд оролцож, өөрсдийн байр сууриа хүргэдэг болсон. Ажил алба, амин хувийн асуудлаа амжуулахаар яарсан бүхэнд тээг саад болж байдаг замын түгжрэл тойрсон асуудалд бүр ч идэвхитэй оролцож байгаа. Эхэндээ эсэргүүцэл дагуулсан шийдвэрүүд хэдэн өдрийн дараа зөв байсныг ойлгоод иргэд автомашины хязгаарлалтын бодлогыг дэмждэг болсон нь үүний илрэл юм. 

Дээрх чиглэл орчмын автозамыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл хязгаарлах тухай таны байр суурь яг одоо хэрэгтэй байна. Иргэн Та санал асуулгад оролцож, нэг талаар хотын өнгө төрх, чанар чансааг нэмэх, нөгөө талаар өөрсдийнхөө ажил, амин хувийн асуудлыг шийдэхэд хамгийн чухал автозамын хөдөлгөөний байршлийг түр хугацаагаар өөрчлөх ажилд саналаа нэмэрлээрэй. 

Дээрх чиглэл орчмын автозамыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл хязгаарлах юм. Автозамыг хэрхэн хязгаарлавал зохистой вэ, аль нь зөв шийдэл болж чадах вэ?

Та саналаа яг одоо НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудаст илгээнэ үү!  
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-29 08:22:05
    хийгээд хэрэггүй л ажил харагдаад байгаа юм. нөгөө зүүн эргэхгүй ажил шиг эргэж буцсан үр дүнгүй ажил болно.
    122.201.24.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-29 06:35:26
    Бодсон чинь за тэр гүүрээр нь хурдан гарья гэж бодье энх тайвны өргөн чөлөө дээр ахиад л түржрэнэ нээх ялгаа байна уу хоёр жил жижиг Улаанбаатарын олон машинууд...
    119.40.100.232
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-03-28 15:56:25
    сургуулийн хүүхдийг 8 настайгаас ордог болгочих. хүүхдийг заавал том хүн дагаж байх шаардлагагүй болгочих. явдаг авснуудаа соёлтой болгочих. иэгээд боож хаа. ...
    103.229.123.126
    Мэдэгдсэн Хариулах
  • dh 2018-03-28 12:09:52
    Тэнэгтэхэд бас л учир бг юм шүү малнуудаа...
    66.181.177.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ахр 2018-03-28 11:07:12
    2 биш 3 өдөр номерийн хязгаарлалт хийвэл бүүр сайн шүү.
    66.181.185.173
    Мэдэгдсэн Хариулах
  • tatwaraa hasaj toots 2018-03-28 08:32:13
    Demjihgvi bn
    66.181.187.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Татвараа бас бууруул.шударга байя 2018-03-28 07:45:04
    2 Хүүхдээ яаж зөөнөө.сансар галактикын дарга нар албаны унаагаа болиод борчууддаа үлгэрлээд өөрсдөө автобусаар явчих.эдний хүүхдүүдийг хэн зөөдөг бол
    66.181.191.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Sodoo 2018-03-28 06:50:29
    Хуучин байддлаараа явмаар байнаа. 2 өдөр машингүй байхаар чинь ажлын цагаар байнга ажилтай хүмүүс чинь хүүхдүүдээ яаж сургуульд нт хүргэж авах болж байнаа
    66.181.164.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Б.Баагий 2018-03-28 06:45:59
    Бага тойруугаар нэгдүгээр хувилбараар шийдвэр гаргахыг дэмжиж байна.
    64.119.21.85
    Мэдэгдсэн Хариулах