МАН үнэхээр ёс зүйтэй юм бол Д.Гантулгаас салах ёстой
Эрх баригч МАН-ын нэр хүнд нийгэмд унасаар байна. Хамгийн наад зах нь тэд ёс зүйн зөрчил гаргасан гишүүнээ “баяртай” гэж хэлээд явуулчиж чадахгүй байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. 2018.01.22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн.  Тогтоолыг танилцуулахаар гишүүнд 18 удаа хандсан  байдаг. Түүний өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүнд нэхэмжлэлийг илгээдэг. Гишүүн өөрөө, хуралтай, гадаадад томилолттой гэдэг шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээн авдаггүй” гэлээ.

Мөн энэ асуудал нь эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.2.6 зааснаар дуудагдсан сэжигтэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс татгалзсан бол баривчилна гэсний дагуу  АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд баривчлах санал хүргүүлсэн байна.  Харин Баянзүрх дүүргийн шүүхээс баривчлах үндэслэлгүй гэж үзжээ.  Одоо УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг АТГ, цагдаагийн байгууллагатай  хамтран шалгаж байгаа юм. Бид хуулийн дор тэгш эрхтэй, ардчилсан нийгэмд амьдарч байна.   Хэрэв жирийн иргэн УИХ-ын гишүүн Д.Гантулга шиг хэрэгт сэжиглэгдэж байгаа бол аль хэдийнэ аавын хаалга татсан.   Хууль, хүчний байгууллагад хүндэтгэлгүй хандаж, 18 удаа “бултсан” бол бас л хүнд байдал орно.  Гэтэл Д.Гантулга юу ч болоогүй мэт, Төрийн ордонд хууль яриад сууж байна.  Төрийн суудлыг ингэтлээ шавар шалбаагтай хутгаж байна.  МАН  ч гишүүнээ хамгаалсаар байгаа. 

Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ намын удирдлагадаа   хүргүүлсэн тухай мэдээлэл гарсан.  Энэ бол  үнэний ортой. Д.Гантулгын ойрын эх сурвалж  “Гишүүнээсээ татгалзаж, жирийн иргэн болчихоод хэргийнхээ үнэн мөнийг олохоор болсон” гэж байв.  Харин МАН-ын удирдлагууд түүнийг “явуулах” дургүй байгаа бололтой. Энэ мэдээллийн дараа Д.Гантулга өргөдлөө өгөөгүй хэмээн мэдэгдсэн байдаг.

Уг нь МАН үнэхээр ёс зүйтэй юм бол Д.Гантулгаасаа салах ёстой. Энэ бол ганц гишүүний асуудал биш. МАН, УИХ нэрээ  цэвэрлэж авах боломж юм. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1-д Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд ёс зүйн хэм хэмжээг баримтална гэжээ. Мөн бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх хэмээн заасан байдаг. Хар дээр цагаанаар бичсэн энэ дүрэм мөрдөгддөг л бол Д.Гантулга энэ их хурлыг орхих ёстой.  Тэр хууль дор төр биш, хууль дээр нам суусан гэдгийг баталж байна.  Түүний араас УИХ-ыг орхих ёс зүйгүй эрхмүүд ч бий.

Харин эхлээд Д.Гантулга…

Зууны мэдээ
Т.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 150 саяын захиалгат хэрэг  2018-03-29 04:47:08
    Х.Баттулгын оффшорт бга 1,2 тэрбум ногооныг илчилсэнд өширхөж зориуд зохион байгуулж энэ хүүхнүүдэд 150саяыг өгч ийм үйлдэл хийснийг илчилсэн гэрч бга шүү дэ
    65.49.68.154
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-04-02 20:02:47
      Yнэн үнэн. Tэр хүүхэн мөнгөний төлөө дүүгийнхээ нэр төрийг уландаа гишгэлээ. Tэр мөнгө хоол болох болов уу? буруу аргаар олсон мөнгө толгойгий нь цустах вий дээ...
      99.203.81.48
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-03-28 16:20:32
    Хүүхэд хүчирхийлж болохгүй, хүүхэн нь залууг гэртээ оруулсан байна. харин гэрт нь дайрч ороод хүчин хийсэн бол хүчин мөн, ялгаа байгаа бол ?
    49.0.191.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-28 09:43:10
    Тэр хүчингийн хэрэг яах вэ. Түүнээсээ бултах гэж хичнээн хүмүүсийг гэмт хэрэгт оролцуулж байна аа, энэ бузарт.
    202.179.26.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-28 09:14:55
    Намын нэр бузарласан донтонг хөөж зайлуулах хэрэгтэй ахмад гүшүүн
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнэг пацан 2018-03-28 08:37:57
    Ард түмэн энэ нөхрийг өмөөрөх хандлага гаргахаа болих хэрэгтэй. Хүчин хийсэн ч бай хийгээгүй ч бай гадуур хоноод элдвийн хүүхэнтэй орооцолдоод явдаг нь үнэн.
    103.212.118.42
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-28 07:49:31
    zaluu hun aldaal biz ene zaluug odoo orhih heregtei IHhurald garsan tsagaas hoish neg ch amar zaya uzsengui Setgel sanaani asuudal hetsuu shuu
    202.179.24.230
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-03-29 07:51:09
      Чи бас хүчиндэгч үү. Найзыгаа өмөөрч байгаа гаж донтон уу
      103.26.194.126
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-28 05:18:50
    Гавъяа байгуулцан юм шиг үүнийг ямар ч удаан хэвлэлээр бичдэгийн. УИХ энэ нөхрөөс салсан нь дээр дээ. Ард иргэд дургүйцэж байна.
    202.70.34.244
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-28 05:15:27
    Энэ хүүхэд яаж яваад УИХ-д орчихдог байнаа??? Гэтэл туршлагатай, нас тогтсон, зөв хүмүүжилтэй, үнэнч шударга хүмүүс гэртээ сууж байдаг!!!
    103.229.123.184
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-28 04:49:45
    МАН гарч ирж дампуурлаас авраагүй бол өдийд Хятадын хараат болсон байх байсан шүү,, АН-ын луйварчдыг дахин хэзээ ч төрд ойртуулж болохгүй
    203.91.116.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-28 04:05:51
    Шүүх тогтоогоогүй байхад болохгүй биздээ. Т.Батсайхан чи хүн, гишүүн, намын нэр төрд халдаж байна.
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-03-28 07:33:20
      ГАНТУЛГА УИХ-ын гишүүнээс түтгэлзэх өргөдлөө өгөөд шалгуулж нэг талд гараагүй хойно МАН муухай харагдэж нэр хүнд нь унах нь зүйн хэрэг ??? БИТГИЙ ТЭНЭГТ ???
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-28 03:36:55
    оймстой нь баривчилж болдог юм чинь бандаажтай нь баривчлаж болохгуй юу эсвэл энэ хуу бандаажгуй юм болов уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • sd 2018-03-28 03:31:40
    MAN -iig dahij songohgui ee! Odoo yostoi bolson shuu ta nar. AN -aas iluu baliaar hognuud bn
    202.9.44.80
    Мэдэгдсэн Хариулах
  • gaihah zuilgui  2018-03-28 03:19:14
    aluurchdiin nam huchindegchiin nam bolj. end gaihah yu baina. heden arvan myangan hunii tsusaar garaa ugaasan namd ene yu ch bish bailgui.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах