ОУПХ-ны хурлаар С.Зориг агсны хэргийг хэлэлцлээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, О.Баасанхүү, Л.Болд нар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралд оролцлоо.

Л.Энх-Амгалан ОУПХ энэ чиглэлээр 2000 оноос хойш нийт 50 гаруй тогтоол, шийдвэр гаргаж, уг хэрэгт холбоотойгоор дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ, Япон, ИБУИНВУ-ын парламентаас хүссэний дагуу ХБНГУ-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэн, эд мөрийн баримтуудыг шинжлэх ажлыг манай талтай хамтран хийх зэргээр тусалж байсанд, одоог хүртэл байнгын анхааралдаа байлгаж байдагт Монголын парламент, ард түмний өмнөөс талархлаа илэрхийлэв.

Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” хэмээн тов тодорхой заасан тул УИХ уг хэргийг шүүн тасалсан байдалд болон хэргийн талаар гаргасан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг тайлбарласан. Гэхдээ Монгол Улсын Их Хурал хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны талаар болон яллагдагчдын хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар ирүүлсэн ОУПХ-ны албан тоот, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас тухай бүрд нь лавлагаа авч тодруулан, зохих мэдээллийг өгч байснаа дурдав.

Монголын төр, түүн дотроо хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ ОУПХ-ны нэгэн адил уг хэргийг олон улсын хэм хэмжээ, түүнд нийцүүлэн гаргасан үндэсний хууль тогтоомжийн дагуу үнэн зөв, шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлээсэй хэмээн хүсэж байгаа. УИХ-ын зүгээс ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороотой цаашид ч хамтарч ажиллахад бэлэн байна гэв.

Хорооны гишүүд хуульч хүнийхээ хувьд  энэ хэргийн талаар ямар бодолтой байдгийг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс асуухад “Хэрэгтэй холбоотой элдэв хардалт сэрдэлт маш их байдаг ч хавтаст хэрэгтэй танилцаагүй, уншаагүй хэн болов ч, ялангуяа ийм том хэрэгт үзэмжээрээ дүгнэлт хийх боломжгүй гэдгийг л хуульчийнхаа хувьд хатуу хэлэх байна. Уг хэргийн материалын 80 орчим хувь нь төрийн нууцын зэрэглэлээс гарсан тул уншиж танилцах боломжтой болсон. Тиймээс хэргийн материалтай танилцсаны дараа л албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эби г шахвал их цус гарна даа.  2018-03-28 16:08:42
    эби г шахвал их цус гарна даа.
    103.229.123.126
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-28 03:39:03
    хаа очиж баасанхуу оупх ны хуралд цээжний бангаар хариулт егч пакталсангуйдээ овоо доо
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах