Шүүхийг цэвэрлэх үү, эсвэл шүүгчдийн нэр төрийг цэвэрлэх үү

Монголын өнөөгийн нийгэмд давхаргын ялгаа нэгэнт үүссэн гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Ер нь ийм ялгаа аль ч нийгэм, цаг үед байсаар ирсэн. Ажил мэргэжлийн ялгаа гэдэг шиг энэ ялгаанаас үүдсэн орлогын ялгаа байх ёстой нь маргашгүй үнэн. Гагцхүү энэ ялгаа шударга үнэний хэмжүүрээр бий болж чадсан эсэх нь асуудал. Энэ утгаар харах юм бол өнөөгийн Монголын давхаргын ялгаа нь шударга буюу зүй ёсны хэмжүүр дээр үндэслэж чадаагүйд л хүмүүс бухимддаг.
 
Орлогын ялгаа нэгэнт үүссэн, магадгүй шударга бус байдал дээр суурилсан гэдгийг нь зөвшөөрөөд цагаатгаад цаашаа явъя гэлээ гэхэд энэхүү ялгаа нь дараа, дараагийн зүй бус ялгааг үүсгээд байгааг тэвчиж боломгүй санагддаг. Энд яриад буй орлогын ялгаа нь хуулийн дээр ба доор амьдрагсад гэх ялгааг үүсгэж, энэ эцэс сүүлдээ тэдний хооронд үл ойлголцол, өширхлийг бий болгож буй нь улс, үндэстний хувьд аюулын харанга дэлдэж байгаагаас ялгаагүй. Баян, ядуугийн ялгаан дээрээс бус хуулийн дээр ба доор амьдарч буйгаас үүдэлтэй дотоодын тэмцэл, дажин үүсч мэдэхээр хэмжээнд хүрвэл яах вэ?!
 
Тэгвэл энэ хэдхэн монголчуудын хэд нь, хэн нь хуулиас давсан гортиг дотор тарвалзах, мөн хэчнээн нь, хэн нь хуулийн дор бөхийхийг шийдэх эрх мэдэл хэний гарт байх вэ? Эрх мэдэлтэн, тэр дундаа хууль хяналт, шүүх засаглалд л тэр эрх мэдэл бий. Гэхдээ эдгээр байгууллага бүхлээрээ шударга бусаар дүүрчихсэн, системээрээ гажуудсан гэвэл хэтэрхий том гүтгэлэг, дэгсдүүлэг болно. Магадгүй, энэ систмеийн нэг хэсэг нь хуулийн дээр ба доор гэх ялгааг үүсгэхэд гар бие оролцоод байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлэхүйц мэдээлэл, үйл явдлууд үеийн үед өрнөсөөр ирсэн.
 
Тухайлбал, “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гаргаж хэлсэн “хөрөнгөжсөн хурандаа нар” гэх хэллэг /бараг хараал ч байж магадгүй/, одоо нэр бүхий гишүүдийн ил хэлээд байгаа “хөрөнгөжсөн шүүгч нар”-ын тухай баримтууд том мөсөн уулын орой байхыг үгүйсгэхгүй.
 
Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил гарснаас хойш бараг хагас сар өнгөрч байна. Тэр дундаас Улсын Дээд шүүхийн гишүүдийн өөрсдийнх нь болон өрхийнх нь өндөр орлого, өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгө болон хадгаламж, хуь эзэмшдэг компаниудын нэр зэрэг нь олны анхаарлыг татсан. Шударга үнэний дэнсийг тогтоож буй шүүгчид маань хуулийн дээр ба доор амьдрах заагийг мөнгөний хүчин зүйлээр шийдвэрлэдэг юм биш биз гэсэн хардлагыг хөрөнгө орлогын мэдүүлэг лавшруулсан. УИХ-ын “дэвшилтэт долоон” гишүүн энэ сэжмийг тийм ч амархан хаяхгүй нь. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар өчигдөр мөн энэ сэдвээр Төрийн ордонд мэдээлэл хийжээ.
 
Мэдээлэлдээ тэд ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ онцоллоо. Түүнчлэн “Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу гэх асуултыг тавьжээ. Товчхондоо нэр бүхий гишүүд “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго. Тухайн шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.” гэсэн шаардлага тавьж байгаа юм байна.
 
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар С1 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “ялзарсан шүүх” гэж дүгнэж, шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил болсны дараа Улсын Дээд Шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд бичиг явуулж, үүндээ гишүүний үйлдэл илэрхий хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн Шүүгчдийн хороо ч үүнтэй холбоотойгоо байр сууриа илэрхийлэн албан бичиг төлөвлөсөн мэдээлэл бий. Утга нь шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдалд нөлөөлж, цахим орчинд гүтгэх, доромжлох нөхцөлийг бүрдүүлсэн гэх буруутгал.
 
Шүүгчдийн зэвсэг нь хууль байх ёстой. Харин мөнгө байж болохгүй. Хэрэв мөнгөний үйлчлэл ороод эхэлбэл хуульт ёсыг завхруулж, хуулийн дээр ба доор амьдрах “тавиланг” хүмүүст оноож эхэлнэ. Шүүх шударга ажиллаж чадахгүй бол ардчилал ч оршин тогтнох боломжгүй. Хэн нь ойлгох ийм энгийн логик шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс илэрхий уншигдаж байгаа учраас өнөөхөнд шүүгчид илт эсэргүүцэн үймж чадахгүй байна.
 
УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх.

Өглөөний сонин
А.Алиман

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • д 2018-03-29 10:23:23
    шүүх цагдааг үндсээр цэвэрлээ өмхий буглаа болсон газар а
    103.229.123.198
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-29 02:58:18
    Зөвхөн хуульд захирагдан хэнээс ч хараат бусаар шударгаар ажиллаад явж байгаа шүүгч нар өчнөөн зуу бий шүү, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино ...
    103.242.45.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрэл 2018-03-29 01:57:16
    Шүүх нь ялзарсан байхад Цагдаа АТГ хичнээн сайн ажиллад нэмэр байхгүй шүү дээ. Иймээс бүрэн шинэчлэх хэрэгтэй. Гэвч яг шүүхийн асуудал шийддэг газар байдаггүй б...
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-29 01:54:10
    Захиргааны хэргийн Ерөнхий шүүгчийн шударга шүүдэг, мэдлэгтэй эсэхэд эргэлзэж байна. Хэргийн материалуудтайгаа бүрэн танилцдаггүй, тал тохой татдаг болсон юм би...
    202.21.127.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-03-28 16:05:07
    шүүхийг бүрэн үндсээр нь цэвэрлэ. шаар шавхруу ч үлдээлгүй цэвэрлэ. итгэл алдарсан иргэдэд нэг ч хуучин шүүгчийг амьд бүү үлдээ.
    103.229.123.126
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-28 15:20:17
    ШЕЗ ганхан даргаасаа болоод ингэж нэр хүндээ барах гэж даан ч яавдаа эхний ээлжинд Л -ийг үтэр түргэн зайлуул
    27.123.212.138
    Мэдэгдсэн Хариулах
  • хэхэ 2018-03-28 13:59:53
    муу нэрийг хусавч арилахгүй гэж нэг айхтар үг бий дээ
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Хохирогч 2018-03-28 13:26:45
    Шударга шүүгч гэж байдаг юм уу.
    66.181.186.26
    Мэдэгдсэн Хариулах
  • цэвэрлэх байгууламж шүү 2018-03-28 12:52:13
    Хүнлэг бөгөөд шудрага шүүгч бараг байхгүй болсон. Шүүгч мөнгөтэй алуурчны халаасанд амьдраад мөнгөгүй шудрага иргэнээ гүтгэдэг болоод удаж байна Өс хонзон ихсэв...
    202.9.40.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-03-28 12:48:29
    Шүүгчид яаж ийм их мөнгөтэй болсон байх уу?
    150.129.142.235
    Мэдэгдсэн Хариулах
  • шударга бай 2018-03-28 11:21:42
    нямбаатар үнэхээр ашиг сонирхолын үүднээс биш л юм бол намын лидерүүдээ шалгуулаач намын дарга хүрэлсүхийн солонгост байдаг эгч нь хэдэн тэрбумыг шилжүүлсэн гэд...
    103.229.122.166
    Мэдэгдсэн Хариулах
  • 125 2018-03-28 11:03:40
    Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоод 30 минут болгоод хаасан гэж УИХ-ын гишүүн Нямбаатар яриад байх юм тэр мэдүүлэг нь ШЕЗ-ийн сайтанд байна ш дээ
    103.242.44.13
    Мэдэгдсэн Хариулах
  • ШЕЗ булайгаа өөрөө илчлэв 2018-03-28 09:51:00
    Монголын шүүх шударга байдлаараа дэлхийн 127 орноос 106 -т орсон байхаар ЯЛЗАРСАН нь илт .Должин чавганц ,УИХ бүү хэл Гадаадад хүртэл ингэж мэдэж байхад.. ичээ...
    144.138.241.204
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2018-03-28 08:20:18
    Шүүгчдийг орвонгоор нь солих хэрэгтэй. Ард түмэн сонгох хэрэгтэй. Тэр цагт даргын харцаар биш хуульд захирагдаж ажиллана. ДШүүх дампуурсан шүү...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • шүүх цагдаа чинэчлэх 2018-03-28 07:06:22
    аль эрт ард түмэн тодорхой хэлээд байсан тэр үед таг л байсан одоо л гэнэт чих нь рнгойж нүд нь гийж дээ гэхдээ орйотоогүй тэмцэх хэрэгтэй хууль шүүх тэр чигээр...
    27.123.212.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-28 07:05:19
    Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан нар олон жил дээрэм хийж байна даа. Ийм хүмүүсийг зайлуулаачээ...
    122.201.24.219
    Мэдэгдсэн Хариулах
    • ?! 2018-03-28 09:11:07
      Энэ 2 авгайг шалгавал мөн ч их юм гарна даа!!! Даанч шалгах газар алга даа!!! Монгол бол авилгачдын диваажин юмаа!!!
      103.229.123.184
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-28 05:52:28
    ШЕЗ-ийн дарга нь шударга бус хүн байхад шүүгч нар нь ямар байх нь ойлгомжтой. Хүн алчихаад ял завшсан хүн ямар ёс зүйтэй байх нь ойлгомжтой
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч  2018-03-28 05:32:17
    ТЭДНИЙ ДУНД ажлаа мэддэг шудрага ХҮМҮҮС БИЙ ??? ГЭВЧ ЭНЭ ажилд ОЧООД ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ,МИНИЙ ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БАЙДАГ ГЭЖ ТЭНЭГТЭХ хүмүүсийг ҮГҮЙСГЭХ...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-28 05:26:57
    А-н амтанд нэг орсон хүн тэгж амар цэвэр ажиллах уу? Үгүй л болов уу. Шүүгч нар гэж тусдаа бодгаль байдаг юм болов уу эсвэл?
    182.160.34.52
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-03-28 04:58:09
    их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс яаж орлого олсноо л тайлагначихвал болоо биз дээ тэрэнд хэцүү зүйл байна уу хань ижил нь орлоготой ажилладаг бол ....
    202.72.240.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөчин 2018-03-28 04:36:34
    2013 оноос хойших шүүгч болсон нөхдүүд ШЕЗ-ийн даргын гарыг хүндрүүлж шүүгч болсон,ийм маягаар шүүгч болсон нөхөр яаж ажиллах нь ойлгомжтой тестэн дээр нь ажилл...
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-03-28 03:48:22
    517 шүүгчээ чөлөөлж, шүүгч нарыг дахин сонгон шалгалтанд оруулж шударга хүмүүсийг шүүгчээр сонгох хэрэгтэй болж дээ. Хүн итгэхэд бэрх авлига яригдаж байвал хэн...
    122.201.24.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-28 03:33:31
    Хурандаа нар, шүүгч нар гээд хэсэгчилж биш хуульчдын ёс зүй, өмгөөлөгчдийн ёс зүйг мөрдүүлэхгүйгээр шавар шавхайнаас гарахгүй
    202.131.227.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Баааа 2018-03-28 03:02:48
    Шүүхээ цэвэрлэсэн нь дээр дээ. Шүүгч бол цалингаараа амьдрах ёстой. 2 саяаас дээш цалинтай шүүгч , прокурорууд цалингаараа амьдрахгүй бол ажлаасаа гарах хэрэгтэ...
    64.119.23.39
    Мэдэгдсэн Хариулах
  • denduu  2018-03-28 03:01:26
    5 nastai huuhed 500 saytai shuuhiin humuusiig ajlaas halj mongiig n ulsiin orologo bolgo.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-28 02:47:25
    hudlaa gvtgesneer ni shvvgchdiinhee neriig tsewerlesen deer bailgvi dee... xom-00 zuw unshij uchrig ni olchoos medeellee tsatssan bol...
    202.179.31.119
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-28 02:34:54
    Өмгөөлөгч гэдэг хүмүүсд хэзээ ч бүү итгээрэй.Угаасаа ч шийдвэрт нөлөөлөх чадамж хуулиараа байдаггүй юм билээ.Авлига зуучилж дундаас нь ашиг олдог хүмүүс л юм
    202.70.36.154
    Мэдэгдсэн Хариулах
    • Холбоо анхаар! 2018-03-28 04:01:15
      Хоосон дипломтой, хуулийн зарчим мэдэхгүй, хэдэн заалт цээжилсэн, хэн дуртай нь өмгөөлөгч нэр зүүдэг болсноос хойш Өм. нэр хүнд нь навс уналаа!!!
      103.229.123.184
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-28 02:31:45
    Саяхан нэг шүүхэд нэхэмжлэл гаргав аа.Их л асуудалтай газар шиг санагдсан шүү.Нэхэмжлэлийг маань хүлээн авахгүй нэлээд цааргалав.Шинэчлэх шаардлагатай байна лээ...
    202.70.36.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Анхаар 2018-03-28 02:28:43
    "Загас толгойноосоо эхлэн өмхийрдөг" гэгчээр шүүхийг эрүүлжүүлье гэвэл Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих хэрэгтэй! Юуны өмнө Ер.шүүгчийг нь!!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • anu 2018-03-28 02:25:35
    Battulga oros,hyatadiin dundaas hiin hooloi abch Mongol d tavilahiin toloo buhniig hiih heregtei,tegvel tuuhend uldne
    208.54.35.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Eronhiilogch Battulgad 2018-03-28 02:20:23
    Shuuhiig ter chigeer ni orwongoor ni zewerleh shaardlagtai bolsoon !!! Ene buhniig hiihed eserguuzeltei tulna gehdee zaawal hiih ajil shuu Eronhiilogchoo !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах