Зургадугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглолоо
Шадар сайд Ө.Энхтүвшиний өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүх аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахыг уг тогтоолоор хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг тогтоолд заасан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Маш зөв 2018-03-27 09:43:38
    7 сарын 1 хүртэл хорь. Морь уралдуулаад Монгол улс хөгжөхгүй. Дуртай хүмүүс нь өөрийн хөрөнгийг, цаг заваа дэлгэр зуны цагт зарж үрэн биз.
    150.129.140.245
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-27 08:42:14
    бур хорьчихгуй дээ тэгээд хятадад дагаар ороод евермонголчууд шиг уйлан дуулаад цагаан сараар нэг цадаад дууны тэмцээн хийгээд еер ажил хийхгуй амьарцгаавал яан...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • Үхэр монголчууд!!!! 2018-03-28 01:12:06
      Энэ байгаа янзаар бол тэгэх л гээд байна даа!!!
      202.179.18.49
      Мэдэгдсэн Хариулах