Нийслэлд 41 зүйлийн 6310 бодгаль шувуу өвөлжжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай хамтран нийслэлд өвөлждөг шувуудын тооллогыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Нийслэлийн долоон дүүргийн 37 байршилд нийслэлийн байгаль хамгаалагчид, шувуу судлаачид болон шувуу сонирхогч иргэд, оюутан залуус шувуудыг ажиглах, тоолох мэргэжлийн аргазүйд үндэслэн өглөөний 09-11 цагийн хооронд нэгэн зэрэг нисч буй шувуудын зүйлийг тодорхойлж тооллого явуулжээ.

Тооллогын дүнг нэгтгэхэд нийт 41 зүйлийн 6310 бодгаль шувуу ажиглагдсан нь өмнө жилүүдтэй харьцуулахад зүйлийн бүрдэл 32 хувиар өссөн бол бодгалийн тоо 33 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ жилийн хувьд түгээмэл тохиолддог шувуудын тоо цөөн бүртгэгдсэн ч зүйлийн бүрдэл нэмэгдсэн байгаа нь тухайн жилийн цаг агаарын байдал, жимс жимсгэний мод, ургамлын ургац сайн, мөн шувуу таних ажиглагчдын ур чадвар, мэдлэг нэмэгдэж байгаа зэрэг олон шалтгаанаас хамаарчээ.

Хот суурин газрын шувуудын зүйлийн бүрдэл, тоо толгойн өөрчлөлт нь тухайн хотын хүрээлэн буй орчны өөрчлөлтийн индикатар болдог байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dandaa tagtaa bas boljmor sh dee 2018-03-28 05:31:30
    ihenh n zerleg tagtaa bas boljmor shuvuu sh deee.
    139.78.254.0
    Мэдэгдсэн Хариулах