Айлуудын гэр нурж, цахилгаан дамжуулах багана унажээ

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи секундэд 24 м/сек хүрч, шороон шуурга шуурчээ. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас баруун аймгуудад олон барилгын дээвэр хийсч, гэр нуран, цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана унасан байна. Тодруулбал,
 

Ховд аймгийн Дуут сумын төвд гуравдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 24 м/с хүрч шороон шуурга шуурсаны улмаас сумын цэцэрлэгийн барилгын дээвэр хууларч, 10 айлын хашаа, 3 айлын гэр нурсан, мал бэлчээрлэх боломжгүй болжээ.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын нийт нутгаар гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас:
 

  • Өлгий суманд 6 байшингийн дээвэр, 1 хашаа, 1 сурталчилгааны самбар салхинд хийссэн, 1 блокон хашаа нурсан, Дэлүүн суманд цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана унасан,
  • Улаанхус сумын сургууль, цэцэрлэгийн дээвэр,
  • Толбо суманд 1 байшингийн дээвэр, Засаг даргын Тамгын газрын төмөр хашаа,
  • Сагсай суманд 1 байшингийн дээвэр, сумын МАН-ын байр, Эрүүл мэндийн төвийн хашааны төмөр, Буянт суманд 1 гэр, сургууль, соёлын төв, эмнэлгийн дээвэр салхинд хийссэн,
  • Толбо сумаас Дэлүүн сумын чиглэлийн цахилгааны  дамжуулах шугамын 2 ширхэг багана нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
 

Увс аймгийн Тариалан сумын Тариалан багт гуравдугаар сарын 26-ны өдөр 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас иргэн З-гийн байшингийн дээвэр, иргэн Б-гийн гэр салхинд хийссэн тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан 5 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажилласан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.
 

Ховд аймгийн нийт нутгаар гуравдугаар 26-наас 27-нд шилжих шөнө 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурч,
 

  • Ховд сумын 18 байшингийн дээвэр, 7 айлын гэр, 10 айлын хашаа унасан. 8 машины шил хагарсан, Соёлын төвийн 2 цонхны шил хагарсан,
  • Мөнххайрхан сумын Соёлын төвийн дээвэр машин дээр унасан, 1 машины шил хагарсан, Хүүхдийн гэр цэцэрлэг унасан, 3 айлын гэр, 3 айлын хашаа унасан,
  • Дарви сумын Булган багийн 3 айлын гэр, 4 айлын байшингийн дээвэр унасан, сургуулийн хичээлийн төв байрны дээвэр унасан,
  • Манхан сумын Ботгот багийн Цэнхэрийн ам гэдэг газарт 1 айлын гэр унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2018-03-27 04:40:07
    Баруун аймгуудаас Төв, Сэлэнгэ аймгийн сумдад малчид маш олноор нүүдэллэн ирж суурьшиж байгаагийн бас нэг шалтгаан энэ бололтой! Зах хязгаар эзгүйдэх нь ээ!!