Гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ

Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар  328 хүн өвчилжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн таван жилийн дунджаас 66 тохиолдлоор их үзүүлэлт юм байна.  

Өвчлөл хоёр хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Иймд иргэд:

  1. Гарыг сайтар савандаж угаах;
  2. Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
  3. Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
  4. Улиралд тохируулан хувцаслах;
  5. Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
  6. Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
  7. Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
  8. Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
  9. Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
  10. Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом,  хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;
  11. Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
  12. Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
  13. Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;
  14. Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.