Ашиглалтад ороод жил ч болоогүй зам шар усны үерийн улмаас эвдэрчээ

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер буужээ. Тухайлбал, Дулаанханы  дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110м-ийн урттай/ шар усны үер бууж, их хэмжээний эвдрэл үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Замын цагдаагийн  алба хаагчид болон Улаанбаатар зам засвар арчлалт ТӨҮГ хамтран зам засварлах, тэмдэг, хайс хашлага байрлуулах ажлыг зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Дашрамд мэдээлэхэд, Дулаанханы дөрвөн замын уулзвар-Ерөө-Хүдэр хүртэлх хатуу хучилттай автозамыг өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад оруулж байжээ. Гэсэн хэдий ч ашиглалтад ороод нэг жил ч болоогүй энэхүү зам шар усны үерийн улмаас ийн эвдрэл үүсчээ.















Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хра 2018-03-27 14:28:55
    ЗТХЯ-ны гайхамшигтай ТЕНДЭРийн бодит үзүүлэлт хожимын үр дүн,тогтолцооны урвуу пропорциоаль гэгч энэ дээ ямарч ажлыг х-хдээ эрсдэл-г тооцох ёстой малнуудаа.
  • иргэн 2018-03-27 10:01:41
    ЗАМ гэдэгт угы хамгаалалт-далан хашлага8 дцгуйтай, явган хүмүүс явахаар барьдаг. МӨНГИЙГ НЬ ХЭН ИДЧИХЭВЭЭЭ 6 ЗАМААС баяжигчид - хэн хэн БЭ ??????????
  • Ахтунг!!! 2018-03-27 04:43:20
    Хэдийгээр байгалийн гамшиг боловч түүнд тохируулж зам барих ёстой!! Хариуцлага тооцохгүй орхивол ийм байдал цаашид хэвээр үргэлжилнэ дээ!!!
  • Zochin 2018-03-27 04:28:17
    Зам барихдаа далангийн асуудлыг давхар шийдэж явахгүй бол хайран хөрөнгө ыолоод дуусах нь .
  • Зочин 2018-03-27 03:31:48
    Байгалын аюул ч бас давагдашгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Юунд ч тэсвэртэй зам ч үнэнь их болох байхдаа. Хаана хаанаа бодох л асуудал байх.
  • иргэн 2018-03-27 02:48:31
    инженер геологийн дугнэлтийг гаргасан л баймаар юм даа жаахан шинжлэх ухаанаар асуудалд хандаж бай монгол ухаан чинь зарим юман дээр хэтрээд бна
  • zak 2018-03-27 02:37:38
    ус зайлуулах суваг шуудуугүй замыг улсын комисс хүлээгээд авчихсан юм уу. энэ бол комиссын гишүүний буруу. хариуцлага тооцох хэрэгтэй байх шүү