“Жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулна
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.
 
09:00 цагт: “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах 5 арга” мэдээлэл, сурталчилгааны долоо хоног эхэллээ. Арга хэмжээний хүрээнд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нар”-ын сургалт Гүн шим төвд болно.

09:30 цагт: Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулна. Хаана: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны 10-н давхрын хурлын танхим
 
10:00 цагт: ДЦС-4 ТӨХК-ийн урд хэсэгт "Өндөр хүчдэлийн агаарын шугамын хамгаалалтын зурваст" зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хашааг албадан буулгах ажлыг БГД-ын Газрын алба, МХЕГ, "ЦДҮС" ТӨХК хамтран зохион байгуулна. Холбогдох утас 99082824

11:00 цагт:  "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Оффшор данстай улстөрчидтэй халз мэтгэлцээн хийх талаар "Ард түмний онц түр зөвлөл"-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: ХӨСҮТ-ийн хурлын танхимд олон улсын эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал болно.

14:00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс  "Монгол Өрх Торлог үндэсний хөгжлийн шийдэл" сэдэвт уулзалтыг зохион байгуулна.

18:00 цагт:  Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд Маврикий улсын шигшээ баг зочилж манай улсын "талын хөх чононууд"-тай нөхөрсөг тоглолт хийнэ.  Хаана: МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал – Орон нутгийн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС дээр зохион байгуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.