АН-аас хөөгдөх дараагийн гишүүн хэн бэ

Ардчилсан нам дотооддоо нэлээд бужигнаантай байна. Үндэсний бодлогын хороо буюу ротацийн сонгууль зохион байгуулж, намын нэр бүхий гишүүдээ гадуурхаж эхэллээ. Түүнээс гадна намын нэр хүндийг унагасан асуултын тэмдэгтэй улстөрчдийг шууд намаасаа хөөчихдөг боллоо. Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой Швейцарийн дээд шүүхийн шийдвэрийн талаар “Ройтерс” агент-лаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тэгвэл энэ мэдээлэл олон нийтэд хүрсний дараа нэг их удалгүй АН-аас мэдээлэл хийж, С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хассан шийдвэрээ танилцуулсан.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж үзлээ. Тиймээс С.Баярцогтыг намаас хасах шийдвэр гаргасан” гэлээ. Харин С.Баярцогт “Хуулийн байгууллагын эцсийн байдлаар шийдээгүй байхад АН ийм шийдвэр гаргасанд харамсч байна” гэсэн юм.

Харин АН энэ шийдвэрээ намаа цэвэрлэж эхэллээ гэх мэтээр их гоёор нэрлээд байгаа. Тэгвэл С.Баярцогтын араас хэн АН-аас хөөгдөх бол. Уул уурхайн томоохон гэрээнүүдтэй холбогдон, хуулийн байгууллагаар шалгагдаж буй гишүүдээ хөөж байгаа юм бол С.Баярцогтын араас Ч.Сайханбилэг хөөгдөх магадлалтай байна. Ч.Сайханбилэг АН-ыг эрх барьж байх хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Түүнийг АТГ-аас Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгаж байгаа юм. Мөн Ерөнхий сайд байхдаа Тавантолгой цахилгаан станцын ажлыг гацаасан, Өмнөд бүсийн эрчим хүчний тухай гэрээг хууль бусаар өөрчилж, УИХ-д танилцуулаагүй гэж нэр бүхий гишүүд үзэж, байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгэхээр АН-аас хөөгдөх дараагийн гишүүн Ч.Сайханбилэг байж магадгүй.

Харин түүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “явах” магадлалтай байна. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон “888”' зэрэг төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн ч зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн байдаг.

Ийнхүү хэрэг зөрчил асуудалд холбогдсон гишүүдээ хөөж, нэрээ цэвэрлэж буй АН-аас “явах” хүмүүсийн нэлээд урт жагсаалт гарч ирж болзошгүй байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-03-27 09:07:22
    Энэ Эрдэнэ мангар юу хийгээд байна. Гайгүй суудал авах хүмүүсээ хөөгөөд байхийм. Энэ янзаараа байвал 2020 онд навс ялагдаж дарваан Магнайтайгаа л үлдэнэ доо
    202.70.44.146
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2018-03-27 08:42:24
    АН нэрээ өөрчилөөд Эрдэнэ Зи Зандан нам ЭЗЗ Гэвэл зүгээр юм биш үү
    202.55.180.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-27 06:35:34
    Ардчилсан намаас хөөгдөх тийм нэр хүндийн асуудал уу? Ер нь хөөгдөнө үү байна уу хэнд хамаатай юм бэ?
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-03-27 06:42:09
      Nam ni ch gishuud ni ch ter ner khundgui shuu dee
      203.91.115.43
      Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-03-27 06:20:47
    HUN TENEG BAIJ BOLNO,GEHDEE SAIHANBILEG SHIG TENEG 1000 JILD NEG TORNOSHUU.MALNAAS DOR.
    220.235.126.85
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-03-27 05:06:26
    МАН,АН ХОЁР ДАХИАД ГАРАХ ЮМ БИШ ЯАХ НЬ МАНЬД ЯМАР ХАМАА БАЙНАА БУЖИГНАЖ Л БАЙВАЛ САЙН
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2018-03-27 04:33:04
    АН-д ахин бүү төр засгийг өг.Үлдсэн хэд нь ялгаа байхгүй нөхдүүд дээ.
    66.181.160.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-27 04:25:55
    Yaj bas ingj uls oron dayaraa muiharlan neg hoyorhon huniig uzen yadah ve? Ene n hend ashigtai ve? Uunii tsaana bid yug harahgui unguruunu ve? Bodoh l asuudal
    120.18.203.107
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2018-03-27 04:13:36
    АН-ыг дагаад МАН зарим гишүүдээ хөөх байх даа. 60 тэрбум гээл. .... Гэвч хөөгөөд эхэлбэл МАН гишүүнгүй болчих байх даа.
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-03-27 08:23:13
      Хөөгдөх хэнд хамаатай юм гол нь мөнгөө буцааж авах нь чухал.??????????????
      103.10.22.211
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-27 03:21:58
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-27 03:04:02
    Эрдэнийн хувийн пүүс болжээ зайлуул
    66.181.183.113
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-03-27 02:28:08
    Saihan belegiig zailuulah zag ni bolsoon tegeed hiisen buruu uildeld ni hariuzlaga TOOZ !!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2018-03-27 02:22:25
    ovoo namuud neg tseverlegee hiih handlagatai bolchoo u novshuudaas salbal ......
    103.50.206.32
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-27 01:50:19
    магнай батзандан гэсэн хоер шезо эрдэнэ гэх эруугийн нехер иймэрхуу л товарищууд ардчилсан намд улдэх юм байна даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • ан 2018-03-27 01:45:01
    алтанхуяг нэмэгднэ
    202.9.41.226
    Мэдэгдсэн Хариулах