Иргэд алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулахгүй байх эрхтэй

Монгол Улсын Иргэний хуулийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан байдаг.

Иргэд дээрх зохицуулалтыг олж мэдээгүйн улмаас зээлийн гэрээгээ буруу байгуулснаас үүдсэн маргаан түгээмэл гарч, үүнтэй холбоотой өргөдөл гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд цөөнгүй ирүүлж байна. Тухайлбал, 2017 онд ББСБ-тай холбоотой нийт 30 өргөдөл гомдол ирүүлснээс 18 нь зээлийн гэрээний маргаан байсан бөгөөд зээлдэгч нь гэрээгээ  уншиж танилцалгүй шууд баталгаажуулсны улмаас маргаан үүсэх нөхцөл болжээ.

ББСБ-ууд хуульд зааснаар, олгож буй зээлдээ анз, алданги тооцох учиргүй бөгөөд хэрэв зээлийн гэрээнд үндсэн зээл болон хүүгээ төлөхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд анз, алданги тооцож авахаар заасан байвал иргэд, зээлдэгчид ийм нөхцөл бүхий гэрээг байгуулахгүй байх, мөн энэ талаар Хороонд мэдэгдэх эрхтэй юм.

Мөн Зээлийн мэдээллийн тухай хууль болон Хорооны дарга, Сангийн сайд нарын 2015 онд хамтран баталсан ББСБ-ийн активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамтай сайтар танилцаж, өөрт шаардлагатай мэдээллийг авах нь зүйтэй. Учир нь нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авснаар үндсэн төлбөр, хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд таны зээлийн ангиллын талаарх мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд орно.

Эх сурвал: СЗХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • akaa 2018-03-28 02:53:12
    энэ төрийн банк байр орон сууцны төлбөр оройтуулла гэж алданги аваад байх юм энүүнийг болиулмаар юм
    202.21.102.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Буруу мэдээ!! 2018-03-26 14:39:32
    Банк, ББСБ-ын зээлд анз хэрэглэхгүй, харин "нэмэгдүүлсэн хүү" хэрэглэнэ гэж заасан!! Энэ нь үнэндээ анз л юм чинь!!
    103.26.194.106
    Мэдэгдсэн Хариулах