СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу эмэгтэйчүүд бусдыг дээрэмджээ
Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэйчүүд дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, өнгөрөгч бямба гарагийн шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар нь согтуурсан үедээ бусдыг зодож гар утаснууд болон бэлэн мөнгийг нь дээрэмджээ.

Хохирогч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэгч бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Иргэд архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл ухаанаа алдан, биеэ хянах чадваргүй болсон үедээ аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулж байна. Тэдний олонх нь залуучууд буюу 25-35 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа юм. Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, эрүүл мэнд, амь насаа болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-21 10:26:53
    Эмэгтэйчүүд жендер гэж хашгичсаар байгаагийн үр дүн нь энэ.Ер нь монгол хүүхнүүд үнэхээр балиар, архичин, янхан, залилан мэхлэгч, дээрэмчин, заргач нь дэндлээ
  • иргэн  2018-03-27 01:11:15
    эмэгтэйчүүдийн эрх гэж хэдэн жил хашгирсаны үр дүн нь энэ эмэгтэйчүүд арайл бишээ эцгийн эрхт ёс байхгүй болсоны гай орой үдэш гудамд гараад хараарай нүдний бул...
  • Балжаа 2018-03-26 09:31:44
    Ха ха, согтуу эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг гудамжинд гарч жагсахгүй бол болохоо байх нь ээ.
  • galzyyral teneglel hosolson Mongol! 2018-03-26 09:13:45
    Mongold yu bolood bnaa!!!dain boloogyi baitlaa!!!emegteichyyd ni arhidan tanhairch gene?geh ni ygtaa baigaagyi aransin garch irleee!yynees ikhe galzyyral gej ha...
  • иргэн 2018-03-26 08:57:11
    согтуу баагий солиорч байж хуухнуудэд базуулж дээ