Хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх үүрэг өгөв

Зам, тээврийн салбарын удирдах ажилтнууд цаг үеийн асуудал болон сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явцыг хэлэлцдэг даваа гарагийн ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаар зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат- Эрдэнэ салбарын удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Үүнд, Агаарын тээвэр болон авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулах. Зам, тээврийн хөгжлийн сайдын “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих тухай” тушаалын хэрэгжилтийг танилцуулж үндэсний үйлдвэрлэлийг салбар бүрт дэмжиж ажиллах. Мөн энэ хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх, салбар бүр иргэдэд хурдан шуурхай хүнд сурталгүй ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-27 01:22:24
    налайхын зам энэ янзаараа бол лав ойрын таван жилдээ ашиглалтад орохгүй өнгөрсөн хавар базарваань сүртэй нээлт хийгээд л таг бодвол мөнгө нь дууссан байхаа