Цалинг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгодог болно

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

Монгол Улсад хөдөлмөрийн харилцааг анх 1925 онд “Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм”-ээр зохицуулж байсан нь хөдөлмөрийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан бөгөөд 1930, 1933, 1934, 1941, 1973, 1991, 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулиуд нь тухайн цаг үед улс орны нийгэм, эдийн засгийн байдал, өөрчлөлттэй уялдуулан хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулж ирсэн.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон юм.

Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгасан байна. Үүнд:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр төсөлд тусгасан.

2.  Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тусгажээ.

3.  Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан оруулсан байна.  

4.  Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар  зохицуулсан.  

5.  Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгажээ.

6.  Цалин хөлсний зохицуулалтын тухайд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, түүнчлэн бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-03-27 12:17:48
    tsaling ur chadvartai meregjiliin zeregtei yalduulan olgono gej ix buruu yarisan bn daa. tsalin gej yu be sur sur sur ta nartai yu yarixav bitgii buru xiigeech ...
    202.179.27.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнх 2018-03-26 13:43:36
    Худлаа битгий яриад бай. Цалинг ажлын байрны шаардлагын дагуу л тодорхойлно. Жишээ: автоинженер мөртлөө автобусны жолооч хийвэл ямар цалин өгөх вэ гээд бод.
    139.5.218.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-03-26 13:09:11
    Энэ нөхөр сайд болохоороо их балаг тарих юм,Тэтгэвэр тооцдог жилийг 7 болгож нэмлээ,тэтгэврийн насыг 3 сараар нэмлээ одоо дахиад юу нэмж гай тарих гээд байнаа
    103.57.95.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-26 10:26:46
    Shal hudlaa. Hichneen jil yarij bga bilee de. Ugaasaa tiim l baih yostoi umiig unuudur hyrtel hiij chadaagyi bgaa bol dahiad heden jil shaardagdahiig chutgur me...
    202.179.30.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-26 08:16:07
    Энэ ч уг нь бидний зорисон зах зээлийн нийгмийн үндсэн зарчим шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-26 07:20:51
    Ikh deed surguuliin ouytnuudiig zahkialgaar elsuuledg, mash chanartai meregjil ezemshuuldeg bolokh hkeregtei bna . ...
    43.242.243.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-26 07:12:54
    Соц-н үед мэргэжлийн зэрэг гэж байлаа тэрнээс шалтгаалж цалин өөр байлаа 2-5 зэрэг гэх мэтээр 5 зэргийн хүн дээл боловсролтой хүнээс өндөр цалин авдаг байсан. Э...
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Adiya 2018-03-26 06:49:39
    Tusluu zasaj oruulaagui biz.gadaadiin hurungu oruulagchdad ashigtai huuliin tusul oruulaagui biz saidaa
    202.9.42.134
    Мэдэгдсэн Хариулах
  • ажилтан 2018-03-26 06:36:31
    хүний ур чадварыг яг бодитой ялгаж салгаж чадах уу, дарга нарын ойр эргэлдсэн нь нэмэгдэл аваад чимээгүйхэн юмаа хийгээд сууж байдаг нь хоосон үлдэх вий дэ
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-03-26 06:34:47
    АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТООР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ хийж найз нөхөд, ах,дүү, садан төрлөөсөө салбал ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙГ ГАЖУУДУУЛДАГ ТОГТОЛЦОО АЛГА БОЛНО ДОО ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-26 06:04:18
    хөөе сайд нэртэй малаа монгол хүний үнэлэмж хөдөлмөрийн хөлсөө шинэчилж өндөр болгооч ажил эрхлэх хэдэн хүн чинь гадаадын боол болоод дууслаа шал хэрэггүй хуул...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • чимэг-очир 2018-03-26 05:46:46
    зэрэгтэй мөртлөө ажлын байранд шаарлага хангаагүй байдаг
    202.21.98.34
    Мэдэгдсэн Хариулах