Дорнод, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ

Дорнод, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хашаат” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Төгөл гурван дэрс” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 04:50 цагт түймрийн голомт руу явжээ.

Түүнчлэн Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хар-Ус” нуурын хөвөөнд зэгс шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, орон нутгийн 8 иргэн унтраахаар ажиллаж 03.26-ны өдрийн 06:24 цагт цурманд оруулсан байна.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-03-26 05:23:27
    Бидний цөөхөн монголчуудаа гэж нэг хэсэг нь түймэр тавьж нөгөө хэсэг нь унтрааж ингэж л хоног өнгөрөөх юм даа нөгөө 200 жил гашуун ч гэсэн үнэн дөхсөөр /устах/