Какүрюү М.Ананд дөрөв дэх удаагаа түрүүллээ

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё Осака хотод 15 өдөр үргэлжилж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд түрүүллээ.

Башёгийн 14 дэх өдөр Гоэйдог давснаар түрүүлэх болзлоо хангаад байсан тэрбээр сүүлийн өдөр Такаяасүтэй барилдаж, ялагдсан юм. Ингэснэээр Какүрюү М.Ананд 13 даваа,  хоёр унаатайгаар түрүү бөхөөр тодорч,  Японы эзэн хааны нэрэмжит цомыг дөрөв дэх удаагаа хүртэв.

Тэрбээр өмнө нь:
 

  • 2014 оны гуравдугаар сарын Харү башё,
  • 2015 оны есдүгээр сарын Аки башё,
  • 2016 оны 11 дүгээр сарын Кюүшюү башёд тус тус түрүүлж байжээ.




Дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар есөн даваа, зургаан унаатай башёг өндөрлүүлж дараагийн башёд зиндаа өгсөх нь тодорхой болсон бол Араваши Э.Дөлгөөн  хоёр даваа 13 унаатай башёг дуусгажээ.



Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ndjf 2018-03-28 00:58:40
    Anandaa hoishoo bish uragshaa barildaachee.ahiad olon turuuleh bolomj bn shd
  • juju 2018-03-27 02:15:04
    Daruu bas uhaantai zov hair daaj ene olson unetei ner toroo bat tsaiz met hamgaalj yavaarai.Dahin amjilt gargaaarai.
  • Tanidag ah 2018-03-26 05:30:27
    Ah ni aaviig chini sain meddeg hun bnaa.Sain aaviin saikhan huud bayar hurgeie.Daruu tulov,uhaantai barilddagaaraa busdaasaa yalgardag gej ah boddog bugood ene ...
  • Zochin 2018-03-26 05:14:23
    Bayr hurgii 18 turuuleerei