Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.                                          

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр 3-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.