Чөлөөт бөхийн оюутны УАШТ эхэллээ
Чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ өчигдөр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд эхэллээ. Тэмцээнийг МЧБХ, оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 23 их, дээд сургууль, коллежийн 200 гаруй тамирчин олимпийн зургаан жингийн ангиллаар өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтийн үеэр ҮБТДС-ийн хамт олон тус сургуулийг төгсөгч, дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” их наадам болон оюутны ДАШТ-ээс медаль хүртсэн гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, С.Батболд, Б.Хаш-Эрдэнэ, Д.Балжинням, Э.Цэвэгмид нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулсан. ҮБТДС-аас “Универсиад” наадам болон оюутны ДАШТ-ээс 12 тамирчин медаль хүртсэн байдаг.

Оюутны УАШТ өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн барилдаан болж, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Н.Насанбуян 57 кг-ын жинд, өсвөр үеийн дэлхийн болон Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар 74 кг-д, "Аварга" сургуулийн тамирчин спортын мастер Ч.Алтангэрэл 97 кг-д, МҮИС-ийн тамирчин Б.Чимгээ 50 кг-д, МУБИС-ийн Б.Болортуяа 57 кг-д, ҮБТДС-ийн Э.Дэлгэрмаа 68 кг-д түрүүллээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болно.

эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болно.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Н.Насанбуян 2. А.Нэргүйбаатар 3. Н.Наранхүү (бүгд ҮБТДС), Ц.Ганбаатар (ҮБХИС)
74 кг: 1. З.Сумъяабазар (МҮИС) 2. Б.Батсүх (ҮБХИС) 3. Б.Цогтгэрэл, П.Тэлмэн (хоёул ҮБТДС)
97 кг: 1. Ч.Алтангэрэл (Аварга) 2. М.Батмэнд (МУБИС) 3. Т.Мөнгөншагай (ҮБТДС), Б.Намхай (ШУТИС)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Б.Чимгээ (МҮИС) 2. Г.Пүрэвсүрэн 3. Ж.Загарсүрэн, Б.Бямбасүрэн (бүгд ҮБТДС)
57 кг: 1. Б.Болортуяа (МУБИС) 2. А.Жавзандулам (ҮБТДС) 3. Э.Одчимэг (ИЗИС), П.Отгонбаяр (Мон-Алтиус)
68 кг: 1. Э.Дэлгэрмаа 2. А.Сүрэн 3. Г.Пүрэвцэцэг (бүгд ҮБТДС), Э.Даваанасан (ҮБХИС)

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.