
Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал өчигдөр/03.24/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Шөнийн 02 цаг хүртэл үргэлжилсэн уг хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнийг сонгосон юм.
Хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр бөхийн холбооны тэргүүнийг сонгох сонгуульд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн юм. Харин эдгээр нэр дэвшигчдээс Б.Бат-Эрдэнэ аваргаас бусад нь нэрээ татжээ.
Улмаар тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдлоо.
Г.Зул