С.Батцэцэг Дан Коловын нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн ганцаараа оролцож, мөнгөн медалийн эзэн болжээ.

Тэрбээр Софигийн дэвжээнд 62 кг-ын жинд зодоглосон бөгөөд тэгшитгэлд Туркийн Баяхан Дерья, шөвгийн наймд Италийн Кампагна Аурора, хагас шигшээд Германы Луизе Манзке нарыг тус бүр цэвэр ялсан байна.

Ингээд шигшээ барилдаанд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, эзэн орны Тайбе Юсейнд оноогоор цэвэр (2:12) ялагдсанаар мөнгөн медаль дээр буужээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.