28 жил үндэсний бөхийн холбоог тэргүүлж байсан Р.Нямдорж өөрийн суудлаа өгч ажлаа тайлагнаж их эе хуралдуулах тов зарлажээ. Гэтэл энэ хурлыг хуралдуулахгүй байх сонирхолтой бөхийн өргөөг хувьдаа завших санаархалтай бүлэг бас байна. Учир нь энэхүү хурлаар бөхийн өргөөг банкны барьцаанд тавьж болохгүй, Хувьчилж болохгүй гэдэг заалтыг бөхийн холбооны дүрэмд оруулах гэж байгаа нь ийнхүү шуналтнуудын уурыг хүргэсэн болотой. Энэ бүлэглэл нь Гацууртын гэх Л.Чинбатынх гэсэн сураг сонсогдож байна. Гаднаа сайн хүний дүр эсгэсэн эрхэм шаркын үнэн дүр төрх ил гарч ирлээ. Өөрөө суудлаа өгье гээд байхад битгий гээд хурлыг нь хориглоод байгааг юу гэж ойлгох вэ? Гацууртын Л.Чинбат өөрийн энэ үйлдэлдээ цэрэг цагдаа хууль хүчнийг хүртэл татан оролцуулж чадаж байгаа нь төр хувийн компаний захиалгаар олон нийтийн байгууллагад яаж хүч хэрэглэж чадаж байгаа нь өнөөдөрийн эмгэнэл юм.
olloo.mn
olloo.mn