Ерөнхий сайд Увс аймагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЭМЯ-ы сайд Б.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон бусад холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов. 

Мөн иргэдээ сонсож, тэдэнд үйлчилж, санал, хүсэлт, гомдлыг нь цаг алдалгүй барагдуулж, хариуг нь заавал өгч байхыг анхаарууллаа. Төрийн албан хаагчийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг урамшуулах, хангалтгүй дүн үзүүлсэн бол хариуцлага тооцох, төрийн албаныхныг муухай харагдуулж байгаа авлигаас ангид байж, ард түмний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээж ажиллахыг захив. 

“Асуудал шийддэг, шударга, ёс зүйтэй, төр, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг даргыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана. Дарга хүн За, эсвэл үгүй гэж хариулж чаддаг байх хэрэгтэй” гэв. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж, хугацаанд нь, чанартай дуусгахыг сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Ерөнхий сайд Увс аймагт ажиллах үеэрээ шийдвэрлэсэн асуудлууд:
 

1. 2019 оны төсөвт 50 ортой хүүхдийн эмнэлэг, 

2. Азийн хөгжлийн банкны шугамаар ариутгал халдваргүйжүүлэлтийн лаборатор, 

3. Цогцолбор сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмж, 

4. Улаангом сумын 6-р цэцэрлэгийн 230 сая төгрөгийн их засвар, 

5. Театр, соёлын төвийн тоног төхөөрөмж, 

6. БСУГ-ын багшийн хөгжлийн төвийн засварын ажил.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • IRGEN 2018-03-23 11:00:01
    Эрхэм сайдуудаа, аймгийн засгийн удирдлагуудаа аймгийхаа Нисэхийн нисэх зурвасаа өргөтгөл хий том онгоц буулгамаар бна. Нисэх зардлыг буулгах тал анхаарч ажил....
    202.170.71.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-23 07:57:08
    Хүрэлсүх сайд аа, 60 тэрбумын мафи-гаас хурдан салаарай, Ард түмэн танай засгийн газарт их итгэл хүлээлгэж байгаа шүү, Том төслүүдээ хурдан хөдөлгөөрэй
    203.91.116.222
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-23 07:52:05
    ERenhii saidiig oirhon uriad baival amarhan asuudlaa shiideed baikh shig, aimgiin zasag darga nar gej naana chin manuuhainuud baigaa biz dee, taalagdah gej guis...
    150.129.141.238
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-23 06:54:15
    их хурлаар тесев батлуулахын хэрэг алга еренхий сайд хедее яваад л газар дээр нь шийдчихэж байхад болох юм бна хурэлсух гуай огцорохоо мэдэхгуй сайхан амлаж бна...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах