Оюуны хөрөнгө оруулалтыг үнэ төлбөргүй
Монгол улсын Филармони, магадлан итгэмжлэгдсэн Цэцээ Гүн дээд сургууль хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ нь “Бид нийгмийн оюун санааг манлайлна” уриан дор хийгдэж байгаа бөгөөд оюутан залууст урлаг, гоо зүйн боловсрол олгож оюуны хөрөнгө оруулалтанд дэмжлэг үзүүлэх, улсын Филармонийн уран бүтээлчдэд сурч боловсрох, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.



Дээрх байгууллагууд нь Монголын оюутан залуучуудынхаа хүсэл сонирхол, урлаг, гоо зүйн боловсрол, хөгжил дэвшлийг дэмжиж тус гэрээг байгуулсан нь цагаа олсон анхдагч ажил болж өндөрөөр үнэлэгдэж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.