Балга усны үнэ цэнийг ойлгох цаг удахгүй ирнэ
Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө оюутан байхад багш маань бидний харахыг ч хүсээгүй, итгэхэд бэрх  аймшигтай зураг, видеог үзүүлж “Ухаарал” нэртэй 2070 оноос ирсэн захидал уншиж өгсөн нь одоог хүртэл сэтгэлд минь тээглэдэг юм. Тэр захианд хүмүүс бид эх дэлхийдээ хайр гамгүй хандсаны гайгаар ирээдүйдээ ямар их гай гамшиг үлдээснийг нүдэнд минь харагдтал бичсэн байлаа. 2070 онд буюу одоогоос 56 жилийн дараа энэ дэлхий дээр бидний чандмань эрдэнэ хэмээдэг “ус” үгүй болж үүний гайгаар хүн төрлөхтөн элдэв төрлийн өвчин эмгэгт баригдаж, агаар амьсгалахын тулд асар их мөнгө төлдөг болсон тухай бичсэн байсан юм. Тухайн үеийн хүмүүсийн дундаж наслалт 35 болох бөгөөд 20 настай бүсгүй 40 настай мэт хөгшин харагдаж, усгүйн улмаас бүгд үсээ угааж чадахгүй тул халзан толгойтой болсон бөгөөд нэг хүн өдөрт нэг аяга ус уух эрхтэй байдаг тухай бичсэн байсан юм.  Мөн хүрээлэн байгаа орчин эцэс төгсгөлгүй элсэн цөл болон хувирч, гэдэсний халдварт өвчин, арьс өнгөний болоод, шээсний сувгаар дамжих халдварууд тухайн үеийн хүмүүсийн үхлийн гол шалтгаанууд болж буй, үйлдвэрлэл дампуурч, ажилгүйдэл аймшигтай газар авсан бөгөөд далайн уснаас давсыг нь ялгаж ундны усны ус гаргадаг үйлдвэрлэлүүд л ажлын байр олгож байгаа харин ингэж ажиллуулахдаа ажлын хөлсийг мөнгөөр биш  усаар төлдөг, хүмүүс гудамжинд ус дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болох нь энгийн үзэгдэл болсон болон 2070 онд амьдарч буй хүмүүсийн идэж уудаг хоол хүнсний 80 хувь нь химийн аргаар бүтээгдэж буй тухай хүний ой ухаанд буумгүй зүйлүүдийг бичсэн байлаа.

Үнэхээр тэр захиа биелэлээ олбол яах билээ. Үр хүүхэд ач, зээ нар маань бидний  өглөө босоод шүдээ угаахдаа хоёр литр ус урсгаж гол горхины хажууд зугаалж цэнгэсний дараа үлдээгээд явдаг ганц уут хогны гайгаар үсээ хусаж, агаараар амьсгалахын тулд асар их мөнгө төлж амьдрах юм гэж үү. Бурхан минь энэ л биш шүү. Бид үр хүүхдийнхээ төлөө хэмээн өглөө нарнаас үдшийн бүрий  хүртэл ажиллаж өөрөөсөө хүртэл харамлан хэдэн цаас цааш нь хийдэг. Гэтэл бид үр хүүхэддээ ямар ирээдүй үлдээж буйгаа умартаж эх дэлхийгээ сэндийчин дэндүү хайр гамгүй устгасаар байх юм гэж үү.

Манай улс шиг өргөн уудам газар нутагтай газрын баялаг ихтэй орны хувьд хөгжил маш ойр харагдаж байна хэмээн эрх мэдэлтнүүд хэлдэг ч үнэн хэрэгтээ сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад эвдэрч сүйдсэн эх дэлхий, ширгэж, үгүй болсон гол мөрний сайр л улам бүр олширсоор байгаа юм. Өдгөө Монголд “мөрөн” гэх тодотголд багтах их уст гол бараг үгүй болжээ. Жижиг гол горхи, булаг шандууд бидэнд мэдэгдэхгүй хатаж үгүй болсоор өдгөө томоохон гол мөрөнүүдийн ус илт татарч зарим газраараа ширгэж хатан тасархад хүрээд байна. 2010 оноос баруун таван аймгийн нутгийг дамнан 1000 гаруй км газар урсдаг “Орхон”  мөрөн устаж үгүй болж байгаа тухай шуугиан гарч байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй уг асуудал өнөөдөртэй золголоо. Орхон голын эрэг дагуу олборлолт явуулдаг алтны компаниудын далан сэтэрч, ус татдаг  хоолой удаа дараа хагарч байснаас голын ус хэмжээгээр бохирдож, улаан шороогоор урсаж, ойр орчмын ой мод хатжээ. Энэ  бол өмнө нь тохиолдсон хойшид ч тохиолдох олон арван жишээний нэг нь юм.

2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарчээ. Хамгийн харамсалтай нь дээрх тоо одоо ч нэмэгдсээр байгаа. Ингээд бодохоор бид цэнхэр гарагийнхаа амин эрдэнэ болсон усанд  арай л дэндүү хайр, найргүй хандаад байх шиг.

Дан ганц уул уурхайн компаниуд гэлтгүй нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй барилга, арьс ширний үйлдвэрүүд ч мөн л нийслэлчүүд бидний ундны усны ундарга болсон Хатан туул голыг  бохирдуулсаар байгаа. Элдэв төрлийн хорт бодистой хэрэглэж дууссан усаа Туул гол руугаа асгадаг үйлдвэрүүд хэд хэд бий. Улсын хэмжээнд бохирын 125 байгууламж ажилладагаас 43 нь ямарч ашиглалтгүй байгаа нь байгаль орчинд хор хохирол учруулахад нөлөөлж байгаа тухай албаныхан хэлсэн. Урин дулааны улиралд иргэд өөрсдөө амралт зугаалганд явж Туул голын ойр орчимд хог новшоо ил задгай хаяснаас  Туулын  маань бохирдол жил ирэх бүр нэмэгдэж байна. Тэр ч бүү хэл туул голынхоо эрэг дээр зогсож байгаад хувцас хунар, хивс гэх мэт гэр ахуйн хэрэглэл болон машин тэргээ хүртэл угаагаад зогсож байгаа хүмүүстэй бишгүй л олон удаа таарч байсан. Уг нь бид чинь голынхоо усанд хиртэй хувцасаа угаах нь бүү хэл чулуу шидэн булингартуулж болдоггүй эс тэгэвээс цаазаар авахуулдаг түүхтэй ард түмэн биз дээ.

Түүнчлэн гол мөрөн, нуур цөөрөм ширгэж үгүй болж байгаагийн томоохон нэг хүчин зүйл бол яах аргагүй Монгол орны ойн сан устах аюулд ороод  байгаатай холбоотой. Монгол орны ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 11,87 хувийг эзэлж байна. Гэтэл арваадхан жилийн дотор буюу 1990-2000 оны хооронд жилд дунджаар 82,700 га газрын ой устаж үгүй болсон байх юм. Үүнтэй зэрэгцээд ой өөрөө устаж үгүй болох явц ч нэмэгдсээр байна. Тодорхой хэлбэл, 1990-2005 оны хооронд ойн бүрхэвчийн 10,8 хувь буюу бараг 1,240,000 га ой устаж алга болжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн санамсар болгоомжгүй болон санаатай хийсэн үйлдлүүдээс болж ойн сан эрс багасаж цөлжилт хуурайшилт эрчимтэй явагдах боллоо. Дэлхий дээрх байгалийн үнэт баялагт ой, ус хоёр зүй ёсоор багтдаг бөгөөд тэд өөр хоорондоо харилцан уялдаатай. Цэнхэр дэлхийн амин сүнс болсон чандмань эрдэнийн эх булаг нь ой мод билээ. Тиймээс л бид ой, ус хоёрыг нөхөн сэргэдэг байгалийн баялаг хэмээн орхигдуулж болохгүй нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй байна. Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрнүүд хэдэн зуун мянган жилд тасралтгүй урсаж ирсний гол эх үүсвэр нь ой мод байдаг. Тэгвэл ойн сангаа хамгаалахын тулд манай улс юу хийж байна вэ. Манайх уг нь газар нутаг томтой цөөн хүн ам нь тарж суурьшсан тул байгаль эх дэлхийгээ онгон дагшин чигээр нь хамгаалан үлдэх бүрэн боломжтой. Гэвч газрын хэвлий дэх баялаг ухамсар дорой байдлаасаа болж арав гаруйхан жилийн дотор байгаль дэлхийгээ сүйтгэж дууслаа. Хэрэв бид энэ байдлаараа байгаль дэлхийтэйгээ хамаагүй харьцсаар байвал дээрх захиа биелэлээ олохгүй гэх газаргүй. Магадгүй хугацаа нь наашилж ч мэдэх юм.



Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hench bsn ydii 2021-03-06 11:48:06
    uneheer unen gdgt itgehgu bn
  • ysgyi bol neg ederch amid baih hezyy?... 2018-03-23 10:05:07
    Baigal orchinii yam geed baidag ene yam yugaan hiine be?Mongol mini daanch haramsmaar boljee!odoo ta nar ysgyi bol neg eder ch amid yabahgyi ingej bodoj baigali...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-03-22 13:56:42
    Туулын хөндийгөөс ус авч хэрэглэх хэмжээгээ хязгаарлахгүй бол бид яаж ч хэмнээд удахгүй усны хомсдолд орно.
    66.181.160.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-22 10:22:04
    Жил ирэх тусам бороо хур татарч,булаг шанд жижиг гол горхи хуурай сайр болоод байгаа.Бид ч яахав,үр хүүхдэд хэцүү цаг ирж байна даа.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-22 06:01:03
    Орон сууц гэр хорооллын хэрэглэдэг ус өчүүхэн. Харин уул уурхай, арьс ширний үйлдвэр, ус ундааны үйлдвэр цаашлаад машин угаалгын газруудыг төлбөрийг нэм
    66.181.189.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-22 05:52:12
    Us bol uneheer sensaatslah yostoi sedev mon. Za ter uls tur oyu tolgoi yahav. Us negdugeert...
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-22 05:36:25
    Энэ харина хүн бүр бодох хэргжүүлэх зүйлийн тухай бичлээ шинэ орон сууц саарал усны шугамтай болж баас шээсээ хөөмөөр гм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах