Жин бууруулж, нойргүйдлийг шийдэх “Оройн коктейль”

Хүнс тэжээлийн Herbalife Nutrition компаниас “Формула 1-Оройн коктейль”-ийг Монголын хэрэглэгчдэд санал болгож байна. Дэлхийд худалдаалагдаж буй хоол орлуулах төрлийн коктейлуудаас борлуулалтаараа нэгдүгээрт жагсдаг “Формула-1” уургийн коктейлийн оройн хооллолтод зориулсан шинэ төрөл болох уг бүтээгдэхүүнийг Америкийн нэрт эрдэмтэн Дэвид Хиберийн шууд оролцоотойгоор бүтээжээ.

Бидний идэж заншсан цуйван, хуурга, хуушуур гэх мэт хүнд хоолнууд дунджаар нэг таваг нь 360-800 калори. Гэхдээ эдгээр хоолнуудад хүний биед хэрэгтэй шим тэжээл, эслэг бага харин өөх тос их хэмжээгээр агуулагддаг. Тэгвэл “Формула 1-Оройн коктейль”-д хүний биед хэрэгтэй макро болон микроэлементүүд, фитонутриентүүд, эслэг агуулагджээ. Уг уургийн коктейлийг оройн хоолоо орлуулах хэлбэрээр сонгож хэрэглэснээр жингээ бууруулах боломж бүрдэж байна. 

 

“Формула 1-Оройн коктейль” хэрэглэж судалгаанд хамрагдсан хүмүүсийн 92 хувь нь оройн цагаар их идэх зуршлаасаа салж чадсан гэж мэдэгдсэн байна. Мөн энэ бүтээгдэхүүнийг оройн зуушныхаа оронд ч хэрэглэж болно гэж Herbalife Nutrition компанийн зүгээс зөвлөж байна. Уг коктейль нь ходоодонд хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр цатгаж, жин хянахад тусалдаг, оройд хамгийн тохиромжтой зууш юм.

 

Мөн энэ коктейль жин бууруулахаас гадна сүүлийн үед асуудал болоод буй нойргүйдлийг ч шийдэх давуу талтай. Тайвшруулах төрлийн элдэв эм уухгүйгээр бат бөх нойрсох боломж Herbalife Nutrition компанийн оройн коктейльд байна. Оройн коктейлийг туршиж үзсэн хэрэглэгчдийн 78 хувь нь “Шөнө сайхан унтдаг боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Уг коктейльд цусан дахь триптофаны түвшнийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй амин хүчил триптофан, мальтодекстрин нүүрс ус агуулагджээ. Шөнийн цагт хангалттай унтаж амрахад тусалдаг мелатонин нь триптофанаас ялгардаг. Формула 1-Оройн коктейлийг унтахаас 3-4 цагийн өмнө, өглөөний хоол хүртэл 12-13 цагийн зайтай хугацаанд идвэл илүү үр дүнтэй хэмээн эмч нар зөвлөж байна.

Энэ коктейлийг тослог багатай сүү эсвэл шар буурцгийн сүүгээр найруулж болохоос гадна бэлтгэхдээ хүнсний ногоо, жимс нэмэн баяжуулан уухад тохиромжтой. Мөн уг коктейлийг оройн хоолондоо хүйтэн болон халуун байдлаар, аль алинаар нь идэх боломжтой онцгой бүтээгдэхүүн юм. 

 

  • Холбоо барих: Y&R Mongolia – Herbalife Nutrition Т.Энхдулам, Төслийн менежер
  • Холбоо барих дугаар: 88224433, 70111357
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гантуяа 2024-02-07 12:32:49
    үнэхээр гоё
  • Ха ха 2018-03-22 05:48:45
    Ид шидтэй ундаа гэнээ
    70.167.159.70
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2018-03-22 04:59:24
    Утсаар ярихаар мэдэхгүй төлбөотэй утас өгөөд битгий ингэж ажиллаа 7700-8890
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах