“Би Сансарт ниснэ” өдөрлөг боллоо
Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойд зориулсан "Би Сансарт ниснэ" өдөрлөг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэргэдэх Астропаркд өчигдөр /3.21/ боллоо.
 
Уг арга хэмжээг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл зохион байгуулсан бөгөөд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Хүүхдийн музей DuDu зэрэг байгууллагууд хамтран оролцсон юм.
 
Өдөрлөгийн үеэр оюутан сурагчдын дунд зарласан «Би ирээдүйн сансрын нисэгч» гар зургийн уралдаан болон «Монгол-Оросын сансрын хамтарсан нислэгийг хэн сайн мэдэх вэ?» асуулт хариултын тэмцээний  ялагчдад шагнал гардуулах ёслол болов.  
 
Эдгээр тэмцээнд нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн сурагчид өргөнөөр оролцсон нь сансар судлалын талаарх хүүхэд залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, Монгол-Оросын харилцааны түүхэнд алтан хуудас болсон сансрын хамтарсан нислэгийн ач холбогдлыг таниулсан арга хэмжээ болсон юм.
 
Амжилттай оролцсон хүүхдүүдийг ЗХУ-ын сансрын нисэгчдийн гарын үсэг бүхий диплом, тэмдэг, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.
 
Мөн түүнчлэн E-mart худалдааны төвийн 5 давхарт байрлах Монголын анхны хүүхдийн музей болох DuDu төвд  «Би сансарт ниснэ» нэртэй хүүхэд эцэг, эхчүүдэд зориулсан арга хэмжээ болов. Түүнд Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа оролцож хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, сансар судлал болон сансрын нисгэгч болохын тулд юуг анхаарах ёстой талаар санал бодлоо хуваалцлаа. 

 
Одоогоос 37 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ний өдөр Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт 8 өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, 3 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.