У.Хүрэлсүх: Энэ онд цалин, тэтгэврийг нэмнэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр тус аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.

“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарж, өрийн дарамтаас гарах боломж бүрдүүлсэн, эдийн засгийн уналтыг зогсоож чадсаныг тэрээр тэмдэглэв. “Хүнээр авч үзвэл  2016  онд эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засгийг 2017 онд энгийн тасагт шилжүүлж, 2018 онд гэрт нь гаргана. 2020 он гэхэд ажилд нь оруулна” гэлээ.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлага, ялангуяа санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахиж, шударга бус, дэг журамгүй байдлыг таслан зогсооно гээд зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг дарга нар, төрийн албан хаагчдаас шаардаж байгаагаа хэлэв.   

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж савладаг эдийн засагтай хол явахгүй. Иймээс хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, хос эдийн засагтай, улмаар олон тулгуурт эдийн засагтай болох ёстой гэв.

Засгийн газар иргэдээ эрүүл бие бялдартай, ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байлгахын төлөө зүтгэнэ. Иргэд ч үүний төлөө хичээж ажиллахыг уриалав. Эрүүл хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангаж экспортлох, найдвартай эрчим хүчний сүлжээтэй, сайн замтай, газрын тос боловсруулах үйлдвэртэй, улс орнуудтай харилцах харилцаагаа сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэ жил болон 2019 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ. Өндөр настнууд, хүүхэд, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ аль болох дэмжиж, шаардлагатай арга хэмжээг авч байх болно гэв.

10 жил ярьсан эмнэлэг, сургуулийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэнд аймгийн иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлж байлаа. Цаашид автовокзал барих, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цөлжилт, бэлчээрийн доройтолтой тэмцэх, Бүгд Найрамдах Казахстан Улс руу хийж байсан нислэгийг сэргээх, үндэсний цөөнхийн асуудалд анхаарах, хүүхдийн ордон, цементийн үйлдвэртэй болоход Засгийн газар дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн  шударга бус байдалтай эвлэрэхгүй гэсэн эрч хүчээ алдахгүй байхыг Ерөнхий сайдад захиж, төлөвлөсөн ажлаа бүрэн хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа  хэлэв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх казах түмний хаврын баяр-Наурызын баярын нээлтэд оролцсоны дараа Увс аймгийг зорино гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-22 09:17:35
    нэмхээр голоод байдгийн байх чинь билээ нэмж яахын сайдаа хэрэггүй ээ тэгснээс эх орныхоо хөгжилд зарцуулсан дээр шүү
    • zochin  2018-03-22 09:57:44
      yaduu baij bval ochuuxen ta naraas dutuu bgad bx nuu? ta nar shig yumnuudiig darax amarxan bx shuu medee
  • ard 2018-03-22 09:05:36
    Ard irgediinhee itgeliig huleesen hun iim shiidver gargah heregtei
  • Зочин  2018-03-22 08:59:02
    Хийнэ гэж гарч ирээд том жижгээр хийгээд л байгаа шүү. Том төслүүд хэрэгжүүлнэ гэдэг маргааш нөгөөдрийн асуудал биш учраас ирээдүйн бүтээн байгуулалтаа харж л с...
  • Vvree 2018-03-22 08:51:14
    Ard irged itgel xvleelgej baigaa. Zuw xvn ni garj xugjiliig exlvvlj baigaa gej oilgoj baigaa. Garsan negnee muulax bish xvndlen demjix ni zuw baixdaa
  • po 2018-03-22 07:27:59
    Rio tinto .g yriach e
  • зочин  2018-03-22 07:14:58
    эрх мэдэлтнүүдийн төрөөс иддэг систем ийг устгачвал цалин , цэцэрлэг өөрөө ургана биз . өмнөх хөршийн Си дарга шиг авилгалчдаас салгаад өгөөч
  • зочин 2018-03-22 06:44:18
    Пялдага ТОПОР муужгай минь хэосэндээ хурээрэй битгий боолжисоо идээд байгаарай .Пялдага топор минь нээрээ инээмсэглэж байгаа нь ЯГ МУУЖГАЙ шиг оносон нэр огсон...
    • Бат 2018-03-22 15:22:32
      Очоод өөрт нь ингэж хэлж чадах уу ? өмдөндөө дусаагад балрах юм байж нэр нүүрээ нуугаад юун ч том баадаг гар вэ !
  • Бүтвэл сайн л байна!!! 2018-03-22 06:20:51
    Энэ залуу гарсан цагаасаа эхлээд тийм ч барилга, сургууль, эмнэлэг барьж өгнө, цалин тэтгэвэр нэмнэ гээд л бэлэн амлаад л явах юм! Бүтэх юм болов уу даа??
  • Багш 2018-03-22 05:51:00
    Би багш хүн. 2012-2016 онд ардчилсан нам засагт байхдаа цалин нэгч төгрөгөөр нэмээгүйгээс одоо төрийн үйлчилгээнийхэн ажилтай ядуучуудын эгнээнд шилжсээн
  • Бат 2018-03-22 04:37:49
    Би тэтгэвэрийн хүн өмнөх 4 жилд АН тэтгэвэр 60000 аар нэмсэн энэ онд 27000 нэмлээ энэ маягаар тоогоор л ярина шүү
  • Иргэн 2018-03-22 02:54:19
    Хэдхэн сарын өмнө цалин нэмэх боломжгүй гэж бас том2 мэдэгдэл хийгээд явж байснаа хэдхэн унтаад мартчихдаг ой тогтоолттой юм байнаа даа.
    • Бат 2018-03-22 15:29:47
      Өдөр өдөрт орлого нэмэгдэж боломж бий болсон бол зарах нь юуны буруу байх вэ , үүнд нь баярлар байтал эргүү юм бичиж суухын учир юун
  • akaa 2018-03-22 02:33:45
    басл шаагаад явж бна у