Өнөөдөр Наурызын баярын өдөр
Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр тохиож байна.  Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр юм.

Гуравдугаар сарын 22 буюу өнөөдөр Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. “Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.

Бүх хүн анхны нар харж, нараа хүндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Туркменмистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Наурызыг Олон улсын баяр болгон баталсан. Мөн ЮНЕСКО-гоос Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн билээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2018-03-22 08:49:42
    Нарыг шүтнэ гэдэг эртний нүүдэлчдийн заншил шүү.Хоол нь хүртэл монголтой адил юм
    103.10.20.34
    Мэдэгдсэн Хариулах
  • tseegii 2018-03-22 08:39:21
    kazak tumendee bayriin mend hurgey ee
    49.143.150.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Kazakh ah duu nartaa bayarin mend hurg'e 2018-03-22 08:33:02
    Ta nar min sahan bayarlaarai!
    139.78.254.6
    Мэдэгдсэн Хариулах
  • амр 2018-03-22 02:38:43
    та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье сайхан баярлаарай
    202.21.102.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2018-03-22 02:09:20
    Казах түмэндээ наурыз баярын мэнд хүргэж хамгийн сайн бүхнийг хүсье
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах