
Өнөөдөр болох үйл явдлууд...
09:00 цагт: Татварын албаны удирдах ажилтны "сургалт, семинар" "Corporate" зочид буудлын 5 давхрын "Seoul" танхимд болно.
09:00 цагт: "Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд болно. Чуулга уулзалтын нээлтэд УУХҮ сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон ЭСЯ-уудын холбогдох албан тушаалтнууд оролцоно.
09:00 цагт: Туушин зочид буудалд "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-д санал авах хэлэлцүүлэг болно.
10:00 цагт: Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг БОАЖЯ-ны “Хаан” танхимд зохион байгуулна.
10:00 цагт: “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордны А танхимд болно.
10:00 цагт: Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан хуулиудын эх бичвэрийг Монголбанкинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа МОНГОЛБАНКНЫ 5 давхрын хурлын зааланд болно.
11:00 цагт: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Туул голын сав газрын захиргаатай хамтран “Туул голын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг хэрэгжүүлж байгаа. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан дээрх төслийн хүрээнд “ Ногоон тууз” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аяны нээлт МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид болно.
11:30 цагт: Улсын Ерөнхий прокурорын газрын 3 давхрын хурлын заланд Азийн сан, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утасыг танилцуулах ажиллагаа болно.
14:00 цагт: "ГҮҮД НЭЙБОРС" ОУТББ-аас НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВД шүдний рентген аппарат хандивлана.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарын прокуророос ирсэн албан ёсны хариуг "Нэг цонх" клубын залуучууд танилцуулж мэдээлэл хийнэ.
11:30 цагт: МАХН-аас оюутолгойн гэрээний талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.