Хэрлэн барсын туурийг өмнөд хөрштэй хамтарч засварлана
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулч­лалын сайд Ц.Оюун­гэрэл БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэр­гүүтэй төлөөлөгчдийг хү­лээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй албаны тө­лөөлөгчид манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирээд байгаа юм.

Ноён Цай У уул­залтын эхэнд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тог­тоосны 65 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглээд хоёр орны харилцаа, хамтын ажил­лагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэт­гэл өндөр байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрбээр Монгол Улсад дахин айлчилж байгаадаа сэтгэл өндөр бай­гаагаа илэрхийлж өргөжин тэлж буй хоёр орны соёлын харилцааг улам бүр бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа онцолсон юм.

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюун­гэрэл зочид, тө­лөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд хоёр орны соёл, урлагийн харилцаа өр­гө­жиж байгаад сэт­гэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдсан “Алтаргана 2014” наа­дамд БНХАУ-аас олон уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон нь хоёр орны соёлын харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан сайхан үйл явдал болсон. Удаан хугацааны найрсаг хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг та бүхэнд уриалж байна. Манай улсын соёлын өвийн үнэт дурсгалуудыг сэргээн засварлах ажилд БНХАУ дэмж­лэг үзүүлж байгаад гүнээ талархаж байгаагаа онцлон хэлмээр байна. Манай хоёр улсын мэргэжилтнүүд Дорнод аймагт орших Хэрлэн барсын туурийг сэргээн завсарлах ажилд гар нэгдэж байгаад сэтгэл өндөр байна гэв.

Түүнчлэн цаашид хоёр улс хамтын судалгаа хийх, соёлын өвийг хил давуулан хууль бусаар худалдаалахтай тэмцэх болон БНХАУ-д соёл урлагийн чиглэлээр су­ралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар ха­рилцан санал со­лилцлоо.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.