НМХГ: “Alivemax” бол эм бэлдмэл биш
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн мэтээр сурталчилж ард иргэдийг төөрөгдүүлж байгаа зөрчил ихээр илэрч байгаа талаар НМХГ-аас мэдээллээ.

Тодруулбал, тус газарт “Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол иргэдээс ирсэн байна. Уг гомдлын мөрөөр шалгалт хийхэд ALIVEMAX–ын дөрвөн төрлийн цацлага нь эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн биш, харин хүнсний бүтээгдэхүүн болохыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс тодорхойлжээ.

Гэтэл тус бүтээгдэхүүнийг эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн мэтээр иргэдэд ойлгуулж, төөрөгдүүлж байгаа нь Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна. Тиймээс хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж арга хэмжээ авсан хэмээн НМХГ-аас мэдээллээ.


“Alivemax” нь жимсний охь буюу хүнсний бүтээгдэхүүний ангилалд ордог байна. Энэхүү бүтээгдэхүүн нь жимсний болон хүнсний ургамлуудыг хүнсний тэжээллэг чанарыг нь хадгалан зориулалтын дагуу боловсруулж хатааж нунтаглаж шингэн хэлбэрт оруулан савласан шууд болон усанд найруулан уух зориулалттай ажээ.

Г.Зул


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2018-10-26 15:06:53
    Энэ нэг хогийн юмаар сүлжээ бизнес хийх юмдаа. Байр хүртэл авчихсан нөхдүүд байна лээ шүү. Хүн шулахаас өөр юмгүй. Хөлсөө дуслуулж, Тархиа ажилгаанд оруул. ...
    122.201.22.4
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2018-03-22 11:55:39
    Суваг болгоноор олон авгай, хүүхнүүд суртачилаад байсан. Хохирсон иргэд тэднийг шүүхэд өг. Эзэд нь тодорхой. Телевизүүд ч анхаарах хэрэгтэй.
    103.57.92.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Отгоо 2018-03-22 03:27:21
    Хүнээс яаж мөнгө одох олох вэ шэсэн нүдэн мөнгө болгож харсан новшнуудааааа
    202.9.43.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Отгоо 2018-03-22 03:02:37
    Иймархүү сүлжээний хүний тархи угаасан бизнес манай оронд л байна. Хүмүүсийг хуйлруулж тархийг нь угаадаг ийм зүйлд хууль хяналтынхан анхаарч ажлаа хийгээч.
    103.229.121.202
    Мэдэгдсэн Хариулах
  • чимээ анир 2018-03-22 01:13:58
    энэ МХГ чимээгүй байвал хараад л сууж байх байсан байна эднийг арга хэмжээ аваачээ үхчихвэл тийм юм уугаад үхсэн байна зайлуул гэх юм байна л даа
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • bureechin 2018-03-21 18:58:52
    ZARIM N SETGELEEREE EDGEJ
    64.119.24.205
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2018-03-21 14:13:55
    АРД ТҮМЭН ХОХИРООД ДУУСАХААР Л НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР МЭДЭЭЛЭЛ ХИЙХ ЮМДАА .... МАФИ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ НАРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ...
    27.123.212.136
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-21 13:34:44
    YNiCIty ГЭСЭН тураах эмийг 360.000 аваад хэрэглэтэл улам таргалдаг юм бна.Иймд анхаармаар юм билээ.Энийг Фасээр нүдний шилтэй их яриа эмэгтэй их сурталчилдаг д...
    202.9.41.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулхидуулаад байх юм 2018-03-21 12:09:32
    Сулжээний Трансфактор 4Lif гэж ХУЛХИ бутээгдхуунийг дархлаа сайжруулдаг Бух овчин эмчилдэг гээд Доллараар зарж Монголчуудыг олон жил Залилаж Хохироож байна да...
    103.57.92.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Цац сайн цац 2018-03-21 09:55:56
    Амруугаа авгайчуудаар жимсний охь цацуулаад халтар төгрөгөө бараад байж дээ
    103.229.123.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-21 09:01:14
    Энэ 4 жимсний хандыг хэдэн авгайчууд хамаг өвчин эдгээнэ гээд л суваг болгоноор хөөс цахартал шаах юм. Итгээд авдаг амьсгаанууд байсаар л байна даа
    202.5.196.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-21 08:48:18
    Залилуулах тэнэг байхад залилах хулгайч хаана мунадахав. Амруугаа жимсний өтгөрүүлсэн сироп цацаад эдгэчихдэг бол энэ эмнэлэгүүд хоосон болох бус уу
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-21 08:04:09
    Хэдэн авгай зурагтаар амаа цангатлал ярьж, ард түмэн аль хэдий нь хууртаад хэдэн төгрөгөө өгөөд дууссан хойно шүү. Ниргэсэн хойно нь хашигарав аа хөөрхий.
    202.179.31.105
    Мэдэгдсэн Хариулах