НМХГ: Гадаад эмч нар аяллын визээр нэвтэрч, зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийж байна
Мэргэжлийн Хяналтын Байгууллагаас 2018 онд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийхээр зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллгаа явуулж буй эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар өнөөдөр тус газраас хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Шалгалтад Арьс, эмчилгээний гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой, оргүй нийт 56 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр байгууллагууд нь 100 хувь хувийн хэвшлийн эмнэлгүүд аж.

Шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтэнүүд аялал жуулчлалын визээр орж ирээд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслэлийг өөрсдөө ганзагаар авч оруулж ирж, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тухайлбал,
 
  1. Шангри-Ла төвийн хоёр давхарт байрлах Үлэмжгрийс ХХК-ний Үлэмж клиник эмнэлэг нь ЭХ-17/22/3811дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тус эмнэлэгт Япон улсын иргэн нь гадаадын эмч мэргэжилтний эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн,
  2. UBH төвийн 14 давхарын хурлын заал, 401 давхарт байрлах Өлзий дэн ХХК-ний Аллерги мед эмнэлгийн зөвшөөрөл дээр АМ skin care center арьс, эмчилгээний гоо сайхны эмнэлэгт Солонгос улсын иргэд нүүр өргөх болон бие галбиржуулах био–утас суулгах практик сургалт явуулж байсан нь эрүүл мэндийн үзлэгийн карт, нүдний мэс ажилбарын зөвшөөрлийн хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон,
  3. Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн долоо нь эмнэлгийн зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байна.
  4. Багаж материалын ариутгалыг өөрийн байрандаа хийдэг 8 эмнэлгийн ариутгалын хэсэгт стандартын шаардлагад нийцэхгүй байна,
  5. Хяналт шалгалтад хамрагдсан эмнэлгүүдээс эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд агаарын 42, ариун материалын 43, арчдасын 130 дээж авч НМХГ-ын Төв лабораторит шинжлүүлэхэд агаарын 14.3% /6/, ариун материалын 11.6% /5/, арчдасын 8.5% /11/, нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан,
  6. Арьс гоо заслын эмнэлэгүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс, эхэсийн тарилга зэргийг хууль бусаар, импортлон, хадгалалтын горим дэглэм зөрчигдсөн нөхцөлд импортлон хэрэглэж байгаа тохиолдол тус тус илэрсэн байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, 750 мянган төгрөгийн хууль бус орлого, 5.1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, тав эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авчээ. Мөн хоёр байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох тухай саналыг ХУД-ын прокурорын газарт хүргүүлэн, Ноён Оргилын хишиг ХХК-д холбогдох хэрэгт үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоох, эд зүйл баримт бичиг хураах, устгах зэрэг албадлагын арга хэмжээ авч ажилласан байна. Түүнчлэн Анжи лазер, Renew, Аesthetic clinic, Мезомед эмнэлгүүдийн холбогдогчдод эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлжээ.

Иймд иргэд, үйлчлүүлэгчдэд анхааруулахад:

Үйлчлүүлэгчид эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэхийг анхааруулж байна.
Нийслэлд тусгай зөвшөөрөлгүй хэрнээ ”Эмчилгээний гоо сайхны газар” гэсэн олон байгууллагууд ажиллаж байгаа. Иймд иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын зааг ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-03-22 02:46:54
    Dawarzan Goo saihnii gazruud zunduu bdiinmaa e barimt hezeech ugdgui, ene olon saloniig sain shalgaad zurchiltei gazrud iig ni haagad mash undur torguuli tawi
    103.57.94.245
    Мэдэгдсэн Хариулах
  • he 2018-03-21 21:02:31
    po mini chi buyan uu nugel uu gedgiig daan ch yalgahgui l dee shulhii yagaad garaad baigaag medeh uu odoo huniig chini tiim bolgoh gej bna daa hil hyazgaargui...
    213.49.105.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-21 07:23:57
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2018-03-21 05:36:05
    uzleg hiij buyn uilddeg gadnii emch nariig n harin demjeerei de
    112.72.11.109
    Мэдэгдсэн Хариулах