“Монголын сайхан орон” эх орондоо ирлээ
“Монголын сайхан орон” хэмээх баримтат кинон дээр 1961 онд Монгол улсын кино үйлдвэр Герман улстай хамтарч ажилласан ба уг киноны хөгжмийн зохиол дээр УГЗ, Төрийн шагналт Э.Чойдог гуай ажиллаж байжээ. Уг бүтээлийг Герман улсын найрал хөгжмийн тоглосноор ашиглаж ирсэн. Хөгжмийн зохиолын гар бичмэл эх хувилбарыг 2017 онд Герман улсаас эх орондоо авчирч хөрвүүлсэн ба энэ сарын 23-нд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тайзнаа тоглох гэж байна.

Мөн тоглолтод Ш.Өлзийбаярын “Морин хуурийн V концерт”, З.Хангалын “Эрдэнэсийн уулс” балетын чуулбар бүтээл, Д.Жигжидсүрэнгийн “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүд тоглогдоно.
 
Тоглолтод МУ-ын Филармонийн Симфони найрал хөгжимчид, гоцлол хуурч Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр болон флэйт хөгжимчин Х.Тунгалагтамир, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б. Батбаатар /СТА/ нар оролцоно.
 
Аялгуут сайхан нэгэн оройг өнгөрүүлэхийг хүсвэл тасалбарыг МУ-ын Филармонийн билетийн касс болон https://www.ticket.mn/event/date/1016/ линкээр орж захиалаарай.

Тасалбарын үнэ 25000₮ бөгөөд юнителийн хэрэглэгчид 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99196623 утаснаас лавлана уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аюуш 2018-03-21 05:53:21
    Монголын сайхан орон баримтат киноны хөгжим гайхамшигтай шүү. Герман хөгжимчид тоглосон юм байж л дээ.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах