Мориноос унасан хүүгийн тархи нь няцарчээ

ММСУХ-ноос Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай У.Баярбаатар хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярьсан байна. У.Баярбаатарт шаардлагатай оношлогоог хийсэн бөгөөд тархины няцралтай болсон нь тогтоогджээ. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийлгэх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байна. У.Баярбаатар хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусах бөгөөд тэр үед эмнэлгээс гаргах аж. Уралдаанч хүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийж эдгэрүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн удирдлагад даалгалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн гэмтэж бэртсэн бусад хүүхдийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй холбогдоход “Уралдааны үеэр мориноос унасан 16 хүүхдийн 11-т нь Говьсүмбэр аймгийн эмнэлгийнхэн газар дээр нь яаралтай тусламж үзүүлсэн мэдээг бид авсан. Эмнэлэгт хүргэгдсэн таван хүүхдийн дотор одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаагаас гадна нэг хүүгийн хөл хугарсан байсан боловч эцэг, эх нь хот руу авч явна гээд эмнэлгээс гаргасан байгаа юм. Тэр хүүгийн биеийн байдлын тухай сүүлийн үеийн мэдээлэл бидэнд алга” гэв. Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд ЭМЯ-тай нягт хамтран ажиллах, хурдан морины уралдааны үеэр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх болон хугарал бэртэл нь хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулах аюултай болох тухайд уралдаанч хүүхдүүд, тэдний эцэг эх, уяачдад зөвлөмж өгч байх хэрэгтэй талаар дэд сайдад анхааруулав.   

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-03-21 14:24:05
    Уралдааныг хот байгуулалтын дэд сайд зохион байгуулсан. Нэг уралдаан зохион байгуулж чадахгүй байж яаж их хотыг байгуулах вэ?
    202.9.43.108
    Мэдэгдсэн Хариулах
  • БА 2018-03-21 13:46:27
    Уяачдын дон шуналыг дагаж хэдэн халтар цаасанд нь хууртан хүүхдүүдээ морь унуулахыг зөвшөөрч байгаа хүмүүсээ боличээ. Битгий зөвшөөрч байгаач
    202.9.44.71
    Мэдэгдсэн Хариулах
  • с 2018-03-21 13:05:30
    Үхэл гэдэг юмнаас ам мөлтөс мултарсанг нь мэддэг юмуу мэддэггүй ахиж уралдуулна гээд сууж байдаг юмуу тэр эцэг эх шүү юмнууд нь
    66.181.182.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Daanch dee!Mongol hyn ingej dampyyrah ge 2018-03-21 09:49:38
    ebel haranhui seneer yamar yanziin yraldaan boldog bna!Mongolchyyd aa!!ta nar erdee ch bolj baigaa yum alga daa!baingiin heryyl yryyl,bye byenteigeen sergeldees...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • МООГТЙ 2018-03-21 08:50:41
    МӨНГӨНД УЛАЙРСАН ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД БУЮУ УИХ-д ШУРГАЛСАН УЯАЧИД Монголын ирээдүйг МЭДРЭЛ-р нь тоглож бхад ЦАГДАА нар нь дгаад ДАЛДАГАНААД бгаа нь ЭМГЭНЭЛ
    202.179.25.95
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-21 08:44:45
    Эдгэрүүлэхийг Эмч нарт даатгалаа. Энхтүвшин гэж нүүрэндээ ботокс шахуулсан өвгөн тушаахаар болчихдог болжээ
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-21 07:25:46
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаа 2018-03-21 06:19:08
    Гэмтлийн хүнд, хөнгөн гэдгээр нь бичээчээ. тархи нь няцарчихвал үхэдгүй юмуу?
    59.153.84.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэмт хэрэг!!! 2018-03-21 05:44:05
    Тархины ийм гэмтэл алсдаа маш аюултай!! Татаж унахаас эхлээд тархины хавдар ч үүсч мэднэ!!! Уралдаан зохион байгуулсан нөхдийг эрүүд татаач!!!!
    103.26.194.94
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-21 04:40:45
    тэр уяачдын холбооны дарга гэлүү ёстой нэг зэвүүн новш нэг байна өөрийнхөнө хүүхдийг уралдуул гэвэл яаж амь нь гарах бол ийм юмнуудыг цааш харуулаачээ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2018-03-21 04:07:43
    uyachdiig ni uraldaan zokhion baiguulsan nukhduudiig ter kheden adsagatai ni tsug buudaj al
    203.91.112.146
    Мэдэгдсэн Хариулах