Монгол орны ойн талбай 1950 оныхоос хоёр дахин багасчээ
-Өнөөдөр-Олон улсын ойн өдөр-

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Олон улсын ойн өдөр болгон зарлаж ой хамгаалах талаар улс орон бүр тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг.  Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ-наас "Тогтвортой хот суурин ба ой-хүүхэд залуучуудын оролцоо" зөвлөгөөнийг Монгол Японы төвийн Хурлын танхимд 9:00-14:00 цагийн хооронд зохион байгуулна. Мөн Ой ба тогтвортой хот сэдэвт Ойн салбарын үндэсний III хурал МУИС-ийн Е-номын санд 09:00-18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Дэлхийн банкнаас гаргасан тооцооноос үзэхэд дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 жилд устжээ. Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээ хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг ач холбогдолтой. Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасчээ. Заган ойг хасвал нийт нутгийн 6.7 хувийг эзэлж байна. 1970-аад оноос загийг говийн төв суурин газрын түлшинд их хэмжээгээр бэлтгэснээр 125 мянган га газрын заган ой бүрэн устаж, 370 мянган га газрын га байгалийн нөхөн сэргээлтийн чадвараа алдан, мөн 500-гаад мянган га газрын заган ойн экологийн үүрэг буурч, элсний нүүлт хөдөлгөөн ихэвхжсээр, цөлжилт түрэх бас нэгэн шалтгаан болж байна.

Мод нь тухайн экосистемийнхээ уушги учир байгалийн аялал жуулчлал, амралт сувилал хөгжүүлэх гол нөөц юм. Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг. Хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассанаар хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвчиж байна. Улмаар аадар борооны дараа гол мөрөн үерлэхэд хүргэж, эргээд хурдан хатаж хуурайших болжээ.  Монгол орны ойн нөөцийн хомсдлын гол шалтгаан нь хууль бус мод бэлтгэл, түймэр, хортон шавжийн хөнөөл юм.



Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хайран газар шороо минь 2018-03-21 09:07:54
    Хүүхэд байхдаа зусланд гардаг, тоглож өнжиж жимс түүж явдаг байсан битүү модтой ой хүртэл юу чгүй болтлоо огтлуулж G хороолол болсон доо.
  • חודורוב לעובדי ערוץ 10: אנו בפני תוכנית  2018-03-21 05:32:19
    Pearson | The world's learning company | US
  • Бат 2018-03-21 04:19:44
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм